• Өнөөдөр 2025-11-11

Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан

2021-10-18,   603

     УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан Үндэсний дүрмийн хорооны шийдвэр гарсан байна. Ингээд манай намын бүлэг найман гишүүнтэй боллоо. 
 
Өмнөх долоо хоногт манай бүлэг хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал намын Бүлгийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн. Мөн манай намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж байсан. 19 гишүүний гарын үсэг цуглаж байж огцруулах үндэслэл бүрддэг. Гэвч зарим гишүүн гарын үсгээсээ татгалзсан” гэлээ.
 

Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188