Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн санал хураалтын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ үеэр "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасан байдаг. Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверээс олон нийтэд шууд дамжуулан мэдээлж байна. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнх байлаа.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын бүх саналын хуудсыг эхний санал хураалтын нэгэн адил нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 1271 ажиглагч ажиллахаар үнэмлэхээ гардан авсан. Зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн хүсэлтээр хүндэтгэх шалтгааны улмаас ажиглагчаар ажиллах боломжгүй зарим ажиглагчийг сольж, ажиглах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллалаа" гэв.
| СЕХ: Энэ удаагийн нөхөн сонгуульд 1271 ажиглагч ажилласан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |