• Өнөөдөр 2025-05-15

Х.ГАНХУЯГ: 100 мянган ам.долларын босгыг бууруулсан нь гадаадын иргэдээс илүүтэй манайд ашигтай

2021-10-14,   456

      Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгааныг тайлбарлая. Иргэдийн дунд ташаа мэдээлэл байгаа нь хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байна.
 
2020, 2021 онд 70 орон хөрөнгө оруулалтын босгыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлээд байна. Харамсалтай нь, Монгол Улс эдгээр орны тоонд багтаагүй. Иймд Монгол Улс хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээж өгөх зорилготой. Цар тахлын улмаас гадаад харилцаа тасраад байна. Хуулийн гол агуулга нь гадаадын болон монгол иргэн хамтарсан компани байгуулахад цахимаар гэрчилгээ авч болно.
 
100 мянган ам.долларын босгыг бууруулсан нь гадаадын иргэдээс илүүтэй Монгол Улсын иргэдэд ашигтай. Бид энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас хуулийн төслийг өргөн барьсан юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт гэсэн ойлголт үгүй болж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь байшин сав, машин авах биш, компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Бид цар тахлын дараа эдийн засгийг сэргээх олон хөтөлбөр ярилаа. 100 мянган ам.долларын босгын асуудлыг зөв ойлгох ёстой байна" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна. Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудал дээр 500-1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын амьдрах эрх үүсдэггүй. Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэдэгт тайлбарт өгөх шаардлагагүй.
 
Монгол Улсын ГИХГ 300 орчим хүнтэйгээр хилээр ямар хүн ирж байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Дипломат албанаас бусад шалтгаанаар амьдарч байгаа иргэд Монгол Улсын нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гэж заасан. Тэгэхээр энэ хуулийг баталснаар хэчнээн саяар гадаадын иргэд орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлага бий" гэлээ.

 


Х.ГАНХУЯГ: 100 мянган ам.долларын босгыг бууруулсан нь гадаадын иргэдээс илүүтэй манайд ашигтай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188