• Өнөөдөр 2025-05-15

Ш.РАДНААСЭД: Заавал ял өг эсвэл цагаатга гэсэн зарчим байна

2021-10-12,   295

        УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХын Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Их хуралд өргөн мэдүүлсэн.
 
Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж хариулт сонссон.
 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Давуу болон сөрөг тал ихтэй хууль байна. Заавал ял өг эсвэл цагаатга гэсэн зарчим байна. Хуулийг дутуу мөрөөд ял завшуул, эсвэл ялтан болго гэжээ. Цаашид Ерөнхий прокурор, Дээд шүүхийнхнийг байлгасан нь дээр юм байна. Гэмт хэргин шинжгүй хэргийг хэрэгсэхгүй болгочихвол яах вэ. Хэрэг мөрдөлт, эрүүгийн байцаан шийтгэх үед хууль зөрчигдөж, эрүүдэн шүүвэл яах вэ. Шүүх ажиллагаанд хохирогч юм уу гэрч мэдүүлгээс буцвал яах вэ. Олны анхаарал татсан хэрэг чинь шүүх рүү явахгүй байх вий дээ. Жишээ нь, С.Баярцогт, Жастын Батхүүгийн хэрэг байна.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулийн төслийг өнгөрсөн жил өргөн барьсан. Тэгэхээр Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын санал хуучин санал байгаа. Яг таны ярьж байгаа асуудлыг тэд тавьж байсан. Ял завших боломж олгочих юм биш үү гэдэг санал гарсан.  Шүүхээс буцсан хэргүүд хаачдаг вэ гэдэг талаар судалгаа хийсэн. 2019-2021 онуудыг судалгаанд хамруулахад шүүхээс буцаагдсан хэргийн 267 нь хэрэгсэхгүй болсон байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх 267 хүнийг хэрэг хийгээгүй байхад нь ял өгсөн байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10 хэрэг тутмын нэг нь. Энэ бол өндөр тоо. Хэлмэгдүүлсэн байна. Хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй биз дээ. Хэрэв хэлмэгдүүлсэн бол төр тэднээс уучлалт гуйх ёстой. Хэвийн зүйл юм уу. Хэргийг буцаадаг байдал сүүлдээ мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг авлигын сүлжээнд оруулж байгаа юм. Үүнийг би нийтэд нь хуулийн мафи гэж хэлнэ. Хоорондоо тохиролцож бөмбөг шиддэг гэсэн үг. 

 


Ш.РАДНААСЭД: Заавал ял өг эсвэл цагаатга гэсэн зарчим байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188