• Өнөөдөр 2024-05-19

О.Цогтгэрэл: Ардчилсан нам дахиад ялагдал хүлээх нь тодорхой боллоо

2021-10-11,   345

       УИХ-ын нөхөн сонгууль өчигдөр болж, санал хураалтын дүнгээр нийт сонгогчдын тоо 50 хувьд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ. Нөхөн сонгуулийн явцтай холбоотой  УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл цахим хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү гурван сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйдэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд, төрд итгэх итгэлээ өдөр бүрээр гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа.
 
     АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.
 
      Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлэрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчдэдээ, Үүл баатартаа, асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхдөдөө баярлалаа.
 
      Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа" гэжээ.

О.Цогтгэрэл: Ардчилсан нам дахиад ялагдал хүлээх нь тодорхой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-11 21:44:14
    zochin: Ta nariin bgaa tsarai chini ene. Uursduusuu bolchixood xudal arga zali zoxioj ard tymniig xatgaxaa boli. Bat yyl balaigiinxaa orond shine zaluu saixan zaluusaa demjix bsan yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-11 21:44:12
    zochin: Ta nariin bgaa tsarai chini ene. Uursduusuu bolchixood xudal arga zali zoxioj ard tymniig xatgaxaa boli. Bat yyl balaigiinxaa orond shine zaluu saixan zaluusaa demjix bsan yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-11 17:53:45
    zochin : шоронгийн хулгайч эрдэнээс бүх юм болсон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188