• Өнөөдөр 2024-05-19

У.ХҮРЭЛСҮХ: Хангарди ордныг Улсын дээд шүүхэд өгөх чиглэл өгсөн

2021-10-11,   270

Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой Хангарьд ордонг дуудлага худалдаанд оруулж, худалдаалах талаар мэдэгдээд байгаа юм
 
Тэгвэл уг ордныг Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх Улсын дээд шүүхэд өгөх чиглэл Засгийн газарт өгсөн байна. Энэ талаараа тэрбээр өнөөдөр Төрийн ордонд болж буй нийт шүүгчийн анхдугаар чуулганы хуралдааны үеэр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна.
 
Мөн нийгмийн амьдрал хурдацтай хөгжихийн хэрээр шүүгчийн шийдэх асуудлын ачаалал асар нэмэгдэж байгаа. Энэ асуудалд ч онцгой анхаарч ажиллах ёстой болж байна. Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлж байна" гэжээ.

У.ХҮРЭЛСҮХ: Хангарди ордныг Улсын дээд шүүхэд өгөх чиглэл өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188