• Өнөөдөр 2024-05-19

Т.ДОРЖХАНД: Нөхөн сонгуулийн дүнд бид харамсаж байна

2021-10-11,   260

Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн дүнд бид нийтээрээ харамсаж байна. Сонгогчдын 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ.
 
Эрх баригчид машин машинаар иргэд, дүүрэг, хороод, төрийн өмчийн компанийн ажилтан, албан хаагчдыг зөөж ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байна. Маш олон хүнийг зөөсөн ч сонгууль ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явбал ардчилсан сонгууль, ардчилал нуран унах нөхцөлд байна.
 
Иргэдийн 60 хувь нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэжээ. Энэ бол эрх баригч болоод улс төрийн намуудад өгч буй маш том сануулга гэж бид харж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд бензины хомсдол үүсэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан боллоо. Иргэд маань эрх барьж байгаа намд бухимдлаа сонгуульд оролцолгүйгээр илэрхийлж байна.
 
Үнэндээ монголын ардчилал дүүрэг, хороо, сум, багийн дарга, тэдний дор ажиллаж байгаа албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна" гэлээ.

Т.ДОРЖХАНД: Нөхөн сонгуулийн дүнд бид харамсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188