• Өнөөдөр 2025-05-15

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 1997 оноос хойш нөхөн сонгууль явуулах болжээ

2021-10-10,   186
УИХ-ын нөхөн сонгуулийн хоёр тойрогт ирц хүрээгүй учир нөхөн сонгууль явахуулах нь тодорхой болоод буй.  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 1997 оноос хойш нөхөн сонгууль явуулах болсон байна. Тодруулбал,
  • 1997 онд 21 дүгээр тойрог буюу Завхан аймагт Н.Энхбаяр /МАХН/ 72.63 хувиар,
  • 1998 онд 37 дугаар тойрог буюу Төв аймагт Ц.Өөлд /МАХН/ 63,61 хувиар, 53 дугаар тойрог Дархан-Уул аймагт Д.Цэвээнжав /МАХН/ 58,29 хувиар, 17 дугаар тойрог буюу Дорнод аймагт С.Оюун /Ардчилсан холбоо эвсэл/ 83.60 хувиар,
  • 2001 онд 22 дугаар тойрог буюу Завхан аймагт Д.Туяа /МАХН/- 92,29 хувиар,
  • 2002 онд 11 дүгээр тойрог Булган аймагт Б.Өвгөнхүү /МАХН/ 41,10 хувиар, 36 дугаар тойрог буюу Төв аймагт С.Батболд /МАХН/ 51.44 хувиар,
  • 2005 онд 65 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт М.Энхболд /МАХН/ 77.18 хувиар,
  • 2006 онд 46 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт Ө.Энхтүвшин /МАХН/ 56.74 хувиар
  • 2009 онд 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт /МАХН/ 60.37 хувиар тус тус нөхөн сонгуульд оролцжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
 

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 1997 оноос хойш нөхөн сонгууль явуулах болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188