• Өнөөдөр 2025-05-15

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2021-10-07,   343

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ.

 
Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан шинэ гишүүнийг томилох асуудал үүссэн. Энэ дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан билээ. Энэ хугацаанд Ж.Батзориг, Д.Гангабаатар, З.Нарантуяа, Б.Нармандах, А.Оюунчимэг нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн юм.
 
Нийт шүүгчийн хуралдаанаас Д.Гангабаатар олонхын санал авсан юм. Ингэснээр түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс томилох тухай санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 
 

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188