• Өнөөдөр 2025-05-15

Н.АЛТАНХУЯГ: Нэг тэрбум мод тарина гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ

2021-10-07,   1216

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын босготой холбоотой хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Гэхдээ үүндээ дүгнэлт хий цаг нь болсон. Босгыг нь 50 мянган ам.доллар болгочихоор маргаашнаас эхлээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж горьдоод хэрэггүй. Ямар ч логикгүй байна. Гол нь наад хээл хахуулиа болох хэрэгтэй. Чадахгүй байвал багасга. Ерөнхийлөгч монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж баахан дэмий юм ярьсан. Үүнийгээ одоо ажил болгох хэрэгтэй.
 
Ингэж хэлснээ мартчихаад "Нэг тэрбум мод тарина" гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ. Тэр хүн чинь хөрөнгө оруулалтаа модонд зарцуулна гэж бодно шүү дээ. Дээрэм, хулгайгаа боль. Хуульгүй улс болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндлэ. Иргэнээ хүндэлж чаддаггүй улсад ямар хүн хөрөнгө оруулах юм бэ. Гаднаас орж ирсэн нөхдүүд 24 цагаар орж ирдэг, монголын дэлгүүрүүд нь орой 22.00 цагаас хаадаг. И-март гээд дэлгүүрийн хувьд Солонгосоос багахан юм оруулж ирдэг байсан хүмүүс будаа болж байгаа. Нийслэлийнхэн ТҮЦ-тэйгээ байлдаад байх юм. Хүчээ нэгтгээд алаад өгье гэсэн чинь хаана байна вэ" гэв.
 

Н.АЛТАНХУЯГ: Нэг тэрбум мод тарина гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-09 09:30:21
    Б: Энэ лалар одоо амьд байгаа юм уу. Адгийн хог шаар даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 23:47:10
    Энх: Энэ Алтанхуяг галзуу байхоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 18:05:47
    Иргэн: Бүх сайд, дарга нар л солиотой юм ярих юм энэ хэд үхэж байж л монгол гэдэг улс хөгжих байх
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188