УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч Х.Ганхуяг танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Гаднын хөрөнгө оруулалтыг 50 мянган ам.доллар болгож багасгасан байна. Ийм болговол манай улсад орж ирэх үр өгөөж нь юу байна вэ. Энэ асуудлыг хөрөнгө оруулалт эдийн засгийн талаас нь хараад байх шиг байна. Энэ бол бага хөрөнгө оруулалт шүү дээ. Цаашид хууль бусаар оршин суугаа иргэдийг хөрөнгө оруулагч гээд амьдруулна гэсэн үг юм уу.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ: 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэ хуульд гадаад, дотоод гэж хөрөнгө оруулагчийг ялгахгүй гэж заасан. Гэтэл гаднын хөрөнгө оруулагчид 100 мянган ам.долларын босго тавьчихсан юм. 2013 оноос хойш гаднын хөрөнгө оруулалт бүхий компани багасан. Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт Канад Улс, хоёрдугаарт БНХАУ жагсаж байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нараас гомдол ирэх тохиолдол байдаг. Мөн 100 мянган ам.долларыг түр дансанд байршуулдаг. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлж байгаа. Өнгөрсөн 2020 онд Монголд гадаадын хөрөнгө оруулалтай 70 компани байгуулсан. Энэ бол маш бага тоо. Хөрөнгө оруулагч болгон 100 мянган ам.доллар байршуулах ёстой болдог. Энэ нь эргээд асуудал үүсгэж байна. Дээр нь монгол залуус гаднын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах гэхээр мөнгө төлөх болчихоод байдаг. Энэ нь хүндрэл үүсгэж байна. Цаашдаа старт-апууд хөгжих, хөрөнгө оруулалт авахад хүндрэл үүсгэдэг.
| Х.ГАНХУЯГ: Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг бууруулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |