• Өнөөдөр 2024-05-19

“Pandora Papers” жагсаалтад УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтжээ

2021-10-04,   371

       Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) дэлхийн 90 орны 330 гаруй улстөрчийн оффшор дансны мэдээллийг ил болгоод буй. Дээрх жагсаалтад Монгол Улсаас хоёр улстөрчийн нэр багтсан тухай бид өмнө нь мэдээлсэн. ICIJ-ийн нээлттэй эх сурвалжид нэр дурдагдсан хоёр хүний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд болохыг өгүүлжээ.
 
       Сүхбаатарын Батболд нь 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын парламентын гишүүн юм. Улс төрд орохоосоо өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өргөн цар хүрээтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр 2000 онд анх Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. 2003 оны арваннэгдүгээр сард тэрээр Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компани болох Бату Майнинг Лимитедийн хувьцаа эзэмшигч болсон.
 
      2005 оны арванхоёрдугаар сард буюу Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа BVI компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй Ever Legend Engineering Limited компанид шилжүүлсэн болохыг дээрх баримтад дурджээ. Түүний төлөөлөгч ICIJ-д хэлэхдээ, "BVI бүртгэлтэй толгой компани нь манай улсад хараахан бүртгэгдээгүй байхад (өөрөөр хэлбэл Монгол Улсын харьяалалд хууль ёсны оролцоогүй байсан) С.Батболд “Batu Mining Mongolia LCC” компанид хөрөнгө оруулсан. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах урьдчилсан нөхцөл байсан. Тухайн үед төрийн албан тушаалтнууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмших нь хууль ёсны байсан. С.Батболдын бизнес 1990 -ээд оны эхээр олон нийтийн албанд орохоосоо өмнө олон жилийн өмнө байгуулагдсан. Түүнээс хойш бизнесийг нь манай хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хүмүүс явуулж байсан. Энэ төсөл нь Засгийн газарт зөвшөөрөгдсөн бусад төслүүдийн нэгэн адил ажлын байр, орлого бий болгохын тулд Монголд хөрөнгө оруулалт байсан” гэж мэдэгджээ.

“Pandora Papers” жагсаалтад УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 13:28:39
    Иргэн: Дэлхий хүртэл шуугиад байхад манай шударга засаг-алаачид таг чиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188