• Өнөөдөр 2024-05-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарих зарлиг гаргалаа

2021-10-04,   342

      Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийж байна. 

 Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Засгийн газарт Ерөнхийлөгч чиглэл өгч байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр болж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жил бүр ДНБ-ний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цөлжилтийн эсрэг зарцуулах, ногоон байгуулмж байгуулахыг чиглэл болгож байгаа. 
 
Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг. 
 
Цөлжилттэй тэмцэх зорилгоор Ойн аж ахуйн агентлагийг сэргээх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Ойн аж ахуйн агентлагийг сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Халамжаас хөдөлмөрт чиглэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгч  байгаа юм. Түүнчдэн энэ төсөлтэй холбоотой жил бүр улсын төсвөөс хөрөнгө гаргах зарлигийг Засгийн газарт чиглэл болгон хүргүүлж байна. Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн  хурал дээр нэг хүн төрлөхтний өмнө Монгол Улс тэрбумаар тоологдох мод тариина гэдгээ амласан. Энэ бол дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг тэмцэх хамгийн оновчтой арга гэж үзэж байгаа юм" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарих зарлиг гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188