• Өнөөдөр 2024-05-19

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Иргэдийн жагсаж, цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой

2021-10-01,   520

     АН-аас Засгийн газрыг огцрохыг шаардаж "Одоо боллоо" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
 
Тэрбээр "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан орон. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ийм л зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаж цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Миний хувьд ч гэсэн жагсаал цуглаанд өөрөө оролцож явсан хүн. Тийм учраас өмнөх Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн байгаа. Иргэдийн жагсаж, цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Жагсаал цуглаанаар тавьж байгаа асуудлыг шүүмжлэл гэж хүлээж авахаас илүүтэйгээр зөвлөгөө гэж хүлээж авч ажилдаа тусгах ёстой.
 
Үүнийг Засгийн газар, холбогдох яам, Тамгын газар анхааралтай ажиглах ёстой. Сонгуультай холбоотой мэдээж улс төржилт нэмэгддэг. Цар тахлыг, вакцинжуулалтаа дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа шууд хор хөнөөл болох зүйлийг битгий бус төржүүлээч" гэлээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Иргэдийн жагсаж, цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188