• Өнөөдөр 2024-05-19

М.ТУЛГАТ: Засгийн газар огцрох ёстой

2021-10-01,   293

         Ардчилсан намаас өнөөдөр төв талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж байна. 

 
Тус намаас Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, хариулага нэхэж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат "Сөрөг хүчний хувьд бид өнөөдөр үгээ хэлж байна. Иргэд хоёр жилийн хугацаанд цар тахлын дэглэм сайтар баримталж, хөл хорионд орж хохирсон. Аж ахуй нэгжүүд орлогогүй болж, туйлдахад хүрлээ.  Тиймээс бид иргэдийн нэрийн өмнөөс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүн олноор цугласан үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг эрсдэлд оруулсан. Тиймээс бидний жагсаалыг зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Бид нэг л шаардлагыг тавьж байгаа. Засгийн газар огцрох ёстой" гэлээ.
 
 
 

М.ТУЛГАТ: Засгийн газар огцрох ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-01 14:30:42
    zochin: Iim xymyysiin uvchin xavar xuduldugsun. Odoo uvchin ni xyndreed koronotoi xavsraad namar xuduldug boljee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-01 14:19:18
    А: Одоо харь харь. 2024 онд 1 ирээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-01 13:33:24
    Kk: Санаа нь зөв юмаа. Дандаа не нормальная хүмүүс цуглажээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188