• Өнөөдөр 2024-05-06

76 албан тушаалтны хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна

2021-09-28,   359

      Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 187 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас дөрвөн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
 
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, хоёр мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 76 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

76 албан тушаалтны хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188