• Өнөөдөр 2024-05-19

Э.Бат-Үүл: Улсын баатрынхаа тэмдгийг эзэнд нь зүүж өгье

2021-09-27,   243

       Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус нам Эв нэгдлийн төлөө ажиллахаа уриалж мэдэгдэл гаргажээ. Энэ талаар тус намын дарга М.Тулгат “Өнөөдөр манай улсад үүссэн нөхцөл байдал, эрх баригчдын алдаатай бодлого зэрэгт сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байна. Сөрөг хүчин гэдэг нь намын тамга халаасалсан, лайв хийсэн хүмүүсийг хэлэхгүй. Их хуралд суудалтай намын дотоод бодлоготой, үзэл санаатай улс төрийн хүчнийг хэлнэ. Тиймээс Ардчилсан нам  арваннэгдүгээр сарын 5 хүртэл цаг хугацааны даалгавар өгч байгаа юм. Манай намд үүссэн одоогийн нөхцөл байдал нь хэдэн хүний тамга тэмдгийн асуудал биш. Олон жилийн үзэл баримтлал, намын дүрмийн асуудал юм. Энэ удаагийн эвлэрлийн их хурал түүхэн хариуцлагатай байх ёстой. Намын бодлогын ажил, удирдлага зохион байгуулалтыг ул суурьтай шинэчлэх ёстой” гэлээ. 
 
       Энэ үеэр тус намын гишүүн Э.Бат-Үүл Улсын баатрынхаа тэмдгийг намдаа өглөө. Тэрбээр “Ерөнхийлөгч 2009 онд надад энэ тэмдгийг гардуулахдаа энэ чамд өгч байгаа тэмдэг биш. Ардчиллын төлөө хийсэн зүйлд чинь өгч байгаа юм гэж байлаа. Тиймээс би энэ тэмдгээ эзэнд нь буцааж өгье. Би Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирээч гэж уриалмаар байна. Мөн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр намдаа ирээрэй” гэлээ
 

Э.Бат-Үүл: Улсын баатрынхаа тэмдгийг эзэнд нь зүүж өгье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-27 13:20:50
    элбэгт: ТА ХОЕР ЛАЛРЫН ЛУЙВАРЧИД АЛУУРЧИД УЛС ЭХ ОРНООР 10 ЖИЛ ТОГЛОСНЫ ГАЙ УР ДАГАВРЫН ЧИНЬ НЭГ ЭНЭ УЧИР НЬ МЭДЭГДЭХГУЙ УЛСЫН БААТАР АЛУУРЧИД ЦОЛ ЧИНЬ ЮМ АА ТА ХОЕРТ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188