• Өнөөдөр 2025-05-15

​Дээд шүүх Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнд дэвшүүллээ

2021-09-20,   245

        Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр  хуралдлаа. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар "Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх" дэгийг тусгайлан тогтоож, Нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлав.
 
     Мөн Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.
 
Түүнчлэн “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

​Дээд шүүх Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнд дэвшүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188