• Өнөөдөр 2024-04-25

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

2021-09-16,   256

        Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байна.
 
Тодруулбал газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгажээ.
 
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр болов. Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах шийдвэр гаргажээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188