• Өнөөдөр 2020-10-24

Бүх цаг үеийн хамгийн баян хүүхдүүд

2020-09-09,   187

https://www.slice.ca сайтаас жагсаасан бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян арван хүүхдийг танилцуулж байна. Тэд кино бүтээлд хүүхэд насны дүрээ мөнхөлж, бүтээсэн дүрээрээ үзэгчдийн хайрыг татсаар байна. Мөн өөрсдийн хөдөлмөрөөр хүүхэд байхдаа баяжсан билээ.
 
10. Эбигейл Бреслин
Хөрөнгийн хэмжээ: 16 сая ам.доллар
Эбигейл Бреслин гурваннастайгаасаа жүжиглэж эхэлжээ. Харин 10 настайдаа Оскарт “Бяцхан мисс нархан” киногоороо нэр дэвшсэн нь хамгийн залуугаараа Оскарт нэр дэвшсэн хүүхэд болж байлаа. “Америк охин” киноныгол дүрд тэрбээр хоёр сая ам.долларын үнэтэй тоглож байсан бол 15 насандаа “Шинэ жилийн өмнөх өдөр” инээдмийн кинонд долоо хоногийн 275 мянган ам.долларын хөлсөөр тоглож байжээ. 
 
9. Ширли Темпл
Хөрөнгийн хэмжээ:30 сая ам.доллар
Ширли Темпл гурван настайгаасаа кинонд тоглож эхэлсэн бөгөөд 1936 онд “20-р зуун Фокс”-д 50 мянган ам.доллароор гэрээ хийж байжээ. Тус цалин нь 2019 оны ханшаар 922 мянган ам.доллартой тэнцэх аж. 
 
8. Деми Ловато
Хөрөнгийн хэмжээ: 33 сая ам.доллар
Тэрбээр “Дисней” компанийн бүтээл болох “Camp Rock”цувралд 12 мянган ам.доллароор нэг ангид нь тоглож байжээ. Мөн 19-хөн насандаа “X Factor” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байв. 
 
 
 
 
 
 
7. Фрэнки Муниз
Хөрөнгийн хэмжээ: 40 сая ам.доллар 
Фрэнки Муниз “Малколмын эргэн тойронд” цувралын нэг ангид 30 мянган ам.доллароортоглож эхэлжээ. Харин сүүлийн бүлэгт нэг ангид 120 мянган ам.доллароор тоглох болсон байна. 
 
6. Руперт Гринт
Хөрөнгийн хэмжээ: 50 сая ам.доллар
Түүнийг бид “Харри Поттер” цувралд Рон Визлигийн дүрээр мэдэх билээ. Тэрбээр “Харри Поттер” цувралаас нийт 50 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. 
 
5.  Селена Гомез
Хөрөнгийн хэмжээ:50 сая ам доллар 
10 настайгаасаа жүжиглэж эхэлсэн тэрбээр “Барние ба түүний нөхөд” цувралаар карьераа эхэлсэн. Ийн нэг ангид нь гурван мянган ам.доллароор тоглож байсан бол “Дисней”-н бүтээл болох “Вэйвэрлигийн шидтэнүүд” цувралд нэг ангид нь 30 мянган ам.долларын үнэтэй тоглож байжээ. 
 
4. Эмма Ватсон
Хөрөнгийн хэмжээ:80 сая ам.доллар 
Эмма Ватсон “Харри Поттер” цувралд Хермони Гринжерийн дүрд нийт 60 сая ам.доллароор тоглосон.Тус дүрийнхээ дараа ямар ч кинонд тийм өндөр үнээр тоглоогүй аж. “Дисней”-н “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд гурван сая ам.доллароор тоглосон бөгөөд киноны дараа “Амжилттай тоглосон” хэмээн түүнийг 15 сая доллароор нэмж шагнажээ. 
 
3. Дэниэл Редклифф
Хөрөнгийн хэмжээ: 110 сая ам.доллар 
Харри Поттер хэмээх нэрээр бидний дунд алдаршсан Дениэл Редклифф тус дүрийнхээ эхний ангид 145 мянган ам.доллароор тоглосон бол II ангид энэ дүн  гурван сая ам.доллар болж өсжээ. Ийн III ангид зургаа, IV ангид 11 сая, V ангид 14 сая, сүүлийн хоёр ангид тус бүр 20 сая ам.доллароор тоглосон байна. Мөн Бокс Оффист амжилт гаргасан хэмээн 8.6 сая ам.доллар нэмж авчээ. 
 
2. Майли Сайрус
Хөрөнгийн хэмжээ: 160 сая ам.доллар 
Майли Сайрус “Дисней”-н алдартай шоу “Ханна Монтана” 11 настайдаа тоглож байв. Тус цувралын  нэг ангид нь 15 мянган ам.доллароор тоглож байсан бөгөөд нийт 160 сая ам.доллар олж байжээ.
 
1. Эгч дүү Олсен
Хөрөнгийн хэмжээ: 400 сая ам.доллар 
Ихэр эгч дүү Мэри Кейт, Эшли нар зургаахан сартайгаасаа ABC телевизийн “Өнөр бүл” ситком цувралын эхний бүлгийн нэг ангид 2.4 мянган ам.долларын цалинтай тоглож байсан. Харин  сүүлийн бүлэгт 80 мянган ам.доллароор нэг ангид нь тоглож байв. Түүнээс гадна хүүхдийн хувцасны реклам, загвар бүтээгдэхүүний нүүр царай болж хэдэн сая ам.доллар олж байжээ. Эдүгээ эгч дүүс “The Row”хэмээх өөрсдийн брэндийг гаргаж, жилд 50 сая ам.доллароос илүүг олдог аж. 

Бүх цаг үеийн хамгийн баян хүүхдүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com