Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2026.08.04/ уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганы бэлтгэл ажил, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн манлайлал чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, энэ чиглэлд тууштай ажиллаж ирсэн холбооны хамт олонд талархал илэрхийллээ. Мөн Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөх чуулгануудыг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн 10 жилийн ойн чуулганыг УИХ-ын дарга ивээлдээ авч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмжийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлаас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласныг дурдаад, цаашид батлагдсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг нь хүртээхэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
.jpg)
Мөн чуулганыг зөвхөн асуудал хөндөж, санал солилцдог арга хэмжээ бус, тодорхой үр дүн гаргаж, хэрэгжилтээ дүгнэдэг индэр болгох нь чухал гэдгийг онцолсон юм. Ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, ногоон болон хөнгөлөлттэй санхүүжилтийг бодитоор хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа чуулганаас өмнө эхлүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцуулахыг зөвлөлөө.
.jpg)
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт “Асуудал хэлэлцэж, зорилт дэвшүүлэхээс илүүтэйгээр түүнийгээ хэрэгжүүлж, бодит үр дүн гаргасан байх нь чухал. Иргэд, бизнес эрхлэгчдэд хүрсэн өгөөжөөрөө ажлаа үнэлж, хэрэгжилтээ тайлагнадаг байх ёстой” хэмээн онцолж, хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


| УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал |
|
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |