Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “ARA OPEN-2026” нээлттэй тэмцээн Архангай аймгийн “Ара комплекс”-т амжилттай болж өндөрлөсөн билээ. Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор тус тэмцээнийг зохион байгуулан явуулсан байна. Тус холбоо орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилгын хүрээнд “АРА ОПЕН” тэмцээнийг зохион байгуулжээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, “Рио-2016” олимпын V байрын шагналт, МУГТ, Лхагвасүрэнгийн Отгонбаатар өөрийн төрсөн нутаг Архангай аймагт Жүдо бөхийн албан ёсны холбоог байгуулан, “ARA OPEN-2026” тэмцээнийг зохион байгуулан явуулах санаачилгыг гаргасан байна. Энэ нь түүний олон жилийн хүсэл, мөрөөдлийн нэг байжээ. Архангай аймагт олон улсын зэрэглэлийн тэмцээн явуулах стандарт хангасан, том хэмжээний багтаамжтай спортын ордон, заал танхим огт байхгүй бололтой. “ARA OPEN-2026” тэмцээний өмнө барьж босгосон заал нь багтаамж багатай, жижиг заал харагдсан.

Энэхүү жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг цаашид тогтмолжуулан жил бүр зохион байгуулах зорилготой байгаа аж. Тус нээлттэй тэмцээн нь “Гранд слам”, Гран при”, дэлхийн цомын тэмцээний хэмжээнд хүрэхүйц 150 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдсан нь дэлхийн жүдочдын сонирхлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Анхдугаар “ARA OPEN-2026” тэмцээнд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга, МУГТ Б.Баасанхүү, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Э.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Л.Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Б.Ганхайч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк нар барилдсан.

Мөн залуучуудын дэлхийн аварга ОУХМ Л.Сосорбарам, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Ө.Дүүрэнбаяр, өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ Т.Ариунзаяа, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, ОУХМ Ж.Анударь, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, М.Нандин-Эрдэнэ, Б.Ням-Эрдэнэ, Н.Мэндсайхан, “Токио Гранд слам” тэмцээний аварга, МУГТ О.Ууганбаатар нарын шилдэг тамирчин өрсөлдсөн нь тэмцээний нэр хүнд, чанар чансааг өргөсөн зүйл байлаа.

“ARA OPEN-2026” тэмцээнийг санаачлан зохион байгуулагч Монгол Улсын гавьяат тамирчин, Л.Отгонбаатар манай улсын төдийгүй, дэлхийн 90, -100 кг-ын шилдэг тамирчдын нэг байсан билээ. Тэрбээр “Рио-2016” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үеэр гэмтэл авч, хүрэл медалиас мултарч, шагналт тавдугаар байрт орж байлаа. Тэрбээр барилдааны эхэнд хүнд бэртсэн ч ялалтын төлөө мөрнийхөө шөрмөсийг тасарч, махаа ханзартал зүтгэсээс болж, бэртэл нь бүр их хүндэрсэн юм. Улмаар Л.Отгонбаатар “Рио-2016” олимпын тэмцээний дараа Бразил Улсад хагалгаанд орж байв. Харин хоёр жилийн дараа 2018 онд Азербайжан Улсын Баку хотод болсон жүдо бөхийн “Баку-2018” ДАШТ-д 90 кг-аас дээш жин өгсөн -100 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга, Японы Арон Вольфийг ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн “Ара опен-2026” шагналын сан өндөртэй энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 32 байгууллагын 185 тамирчин хүч сорьсон. Ялангуяа олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог шигшээ багийн тамирчдын дийлэнх нь энэ тэмцээнд өрсөлдсөн нь онцлогтой байсан. Харин 60 кг-ын жингийн хоёр шилдэг тамирчин, ОУХМ Б.Сүхбат, Т.Түмэнжаргал нар бэртлийн улмаас барилдаагүй. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд “Алдар” спорт хорооны залуу тамирчин, Ө.Жанцандорж бэртэлтэй байсан хэдий ч ухаалаг барилдаан гаргаж түрүүллээ. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Л.Анхзаяа, ОУХМ О.Уранбаяр нар барилдаагүй нь залуу тамирчдад боломж гаргасан зүйл байлаа. Энэ жинд МУГТ Ц.Цогтбаатар, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар бэртэлтэй байгаа учраас барилдаагүй билээ. Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар, МУГД, Ш.Цэвэлмаа, Казахстан Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн хос медальтан, ОУХМ Г.Отгонцэцэг, МУГТ Д.Төмөрхүлэг, ОУХМ Т.Энхцэцэг, Баасандорж нарын шавь залуу тамирчид онцгой сайн барилдлаа. Ирээдүйн олимп, дэлхийн аварга тамирчдыг бэлтгэх тэдний ажил нь эрчимтэй явагдаж байгааг харуулсан тэмцээн байлаа.
| “ARA OPEN” ТЭМЦЭЭН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛОХ БОЛОМЖТОЙ |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |