Хүн төрөлхтний философийн хамгийн том асуудал нь амиа хорлолт, түүнийг сэтгэх сэтгэлгээнд оршино. Энэ талбарт амиа хорлолтыг абсурд философитой хольж, тайлбарлах нь бий. Гэвч абсурд философийн талаарх мэдлэгээрээ зодож, онолдож бичсэн ямар ч философич, сэтгэл судлаач үгүй. Философийн онолын номуудад абсурдыг маш ойлгомжгүй байдлаар тайлбарласан нь “Абсурд гэдэг нь ойлгомжгүй зүйл” гэсэн маш буруу ухагдахууныг уншигч, сонирхогчдод өгсөн нь ичгүүртэй.
.png)
Гэвч энэхүү үл ойлголтыг залруулж чадахуйц хүчирхэг эсээнүүдийг Францын зохиолч, философич Альберт Камю бичиж, шинэ эриний төлөө хадгалан үлдээжээ. Камюгийн бичсэн уг абсурд философийн тухай эсээнүүдийг УИХ-ын гишүүн асан, философич Ж.Отгонбаяр “Сизифийн тухай домог” нэртэйгээр 2018 онд хэвлүүлэн гаргасан юм.
Сизифийн тухай домогт бурхдыг хилэгнүүлснийхээ хариуд эцэс төгсгөлгүй хүнд ял, шийтгэл эдэлж буй нэгэн залуугийн түүхийг өгүүлнэ. Бурхдын нууцыг задалж, бусдад нь ховлосон ичгүүргүй Сизиф том бул хар чулууг уулын орой руу өнхрүүлэн гаргаж, чулуу буцаж доош өнхрөхөд дахиж түүнийг дээш гаргасаар байх эцэс төгсгөлгүй ялтай билээ. Дэлхийн утга зохиол, философийн хүрээнд Сизифт оногдсон ял шийтгэлийг хорвоо дээрх хамгийн хэрцгий шийтгэл хэмээсээр олон зууныг ардаа орхисон. Гэтэл нэрт философич Альберт Камю түүнийг хэрцгий шийтгэл эдэлж буй хөөрхий эр бус, хорвоо ертөнц дээрх хамгийн аз жаргалтай нэгэн хэмээсэн юм.
Эгэл жирийн ардын төсөөлдгөөр бурхан гэгч нь хамгийн цэвэр ариун, гэгээнээс гэгээн оршихуй. Гэтэл тэд өөрсдийн дорд үздэг хүмүүний нэгэн адилаар тэвчишгүй нүгэл үйлдэж байгааг илчилсэн нь нэг талаараа Сизифийн зөв. Гол мөрний бурхан Асопын охин Эгинаг Зевс тэнгэр хулгайлж, нуусныг нь олж мэдсэн Сизиф охиныг нь нуусан газрыг хулгайч Зевсийн нэрийн хамтаар илчилдэг. Харин Сизиф үүнийхээ хариуд Асоп тэнгэрээс ердөө өөрийн үндэслэж, байгуулсан сүм болон аж төрдөг эх хотдоо ундны ус хүснэ. Гэвч Зевсийг хилэгнүүлсэн Сизиф түүнээс хойш сайнаа үзэхгүй.

Нэгэн цагт Германы нэрт философич Фридрих Ницще “Бурхан үхсэн” гэж байв. Үүний адилаар бурхан гэдэг оршихуй нь хүн төрөлхтний нэгэн адил төрж, амьдарч, идэж, ууж, үхдэг. Тэгж явахдаа хүний л адил нүгэл үйлдэж, гэм буруугаа нуух юм. Харин бурхдын төрөхөөс үхэх хүртэлх он цаг эгэл хүний амьдралын мөчлөгөөс хэт урт бөгөөд хол зам. Бурхан энгийн хүнээс хэт дахиан урт удаан наслахдаа хүнээс ч илүү нүгэл үйлдэж байж болно. Гэвч түүнд бурхан гэх нэрийг өгсөн л бол гүйцээ. Тэр эгэл хүний адил бус, бурхан хэвээр байх болно. Харин тэрхүү бурхан гэгч нэрийг олсон оршихуй нь өөрийг нь хүндэлж буй эгэл ардын өмнө ичгүүртэй нүгэл, гэм буруутай зүйл хийж байгаа нь өөрөө ичмээр зүйл юм.
Дээр өгүүлсэнчлэн өнөөг хүртэл төрөн гарсан маш олон судлаач, философичид Сизифийг хамгийн азгүй, маш том зовлон туулж байгаа хэмээн өгүүлж, дүгнэсэн байдаг. Харин Камюгийн бидэнд үлдээсэн эсээнүүдэд зохиолын абсурд дүрийн талаарх нэгэн том зүйл бий. Абсурд дүр гээч нь өөрийн амьдралын зовлон, шаналлыг ойлгож, түүнтэйгээ эвлэрснээр түүнээсээ аз жаргалыг олж, баясаж буй, нэг үгээр “тэнэг” дүрийг хэлж болох юм.

Сизиф бул хар чулууг уулын өөд түрж, оргилд гарна. Харин чулуу буцаад л уулын уруу өнхөрч одно.
“Доош өнхөрч унасан чулууны араас алхаж байхдаа Сизиф хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн болсон”
гэж Альберт Камю бичсэн байв. Сизиф өөрийн ял шийтгэл, зовлонгоо үүрд мөнх эдэлнэ гэдэгтэйгээ эвлэрснээр чулууны араас алхаж буй хэсэгхэн зав чөлөөндөө ч хамгийн агуу аз жаргалыг олж, мэдэрдэг болсон нь энэ. Цөөн үгээр абсурд гэдэг нь "Маш ойлгомжгүй зүйл доторх хамгийн тод ойлгомжтой зүйл” юм.
| Сизифийн тухай домог |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |