Энэ удаагийн уран бүтээлчийн буланд маань залуу яруу найрагч Г.Барсболд оролцож, уншигчдад өөрийнх нь сэтгэлд хамгийн ойр байдаг долоон шүлгээ хуваалцлаа. Тэрбээр “Хүмүүстэй төдийлөн ярилцаад байдаггүй, хоолны газар хүртэл ороод захиалга хийхээсээ цэрвэдэг хүмүүс олон шүү дээ. Харин тэдний зарим нэгнийх нь мэдрэмж бусдын л адил, аль эсвэл илүү өөрөөр харах өнцөг шүлгэнд л байдаг. Санал болгох долоон шүлэг гэсэн ч ер нь үг бүхэн бүрэг даруу нэгний хань болж магадгүй гэж бодохдоо орчуулгын шүлэг сонгосонгүй ээ” хэмээсэн юм. “Хас дорно” утга зохиолын бүлгэмийн гишүүн бөгөөд Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Өдгөө урд хөршид суралцаж буй билээ. Анхны яруу найргийн түүврээ “Ялагдал” нэртэйгээр хэвлүүлж, “Хас дорно” антологи, “Дөт” антологи зэрэг ном хэвлүүлжээ. Ийнхүү түүний санал болгосон долоон шүлэгтэй танилцацгаая.
Хөлчүүрэн алхах үсэрхэг хөл чинь
чинийх биш Фридагийнх
хөөстэй үнсэлдэх хэл уруул чинь
чинийх биш Эдитийнх, Буковскийнх
хүсэл хуял чинь эрвээхэйнх, нохойнх
хүнийх, бас шувууных, шумуулных ч мөн...
Тэд тэгээд юу гэнэ?
Тэнүүлч, архичин, завхай гэлцэнэ үү?
Тэднийг сонсох ч хэрэггүй, чих чинь Ван Гогийнх.
Утаа тоосонд хутгалдсан
бусдын тархинаас мөлхөн гарч
нялх сүнсээ чөлөөлөн
нүцгэн жингүйдэхсэн хэмээн хүсэвч
уйлж, айж, дөрвөн ханан дунд хоригдон занчуулж
ууж мансуурч эцэст нь гэрээсээ дайжсан
энэ олон хүмүүсийн нэг нь юм чи!
Эмэгчин үүлс, ижил хүйст салхи
бас бус зэрлэг ургамалууд
эдэнтэй эдэнгүй ургах л байсан
Нимбэгний мод юм чи!
.jpg)
Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Залуу байна, сайхан байна
Шартай , омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна…
Сүйтгэгдсэн, бас
Сүйтгэсэн
Цаг хугацаагаа
Эргэн хараад
Өөрийгөө анх удаа
Өөдгүй хүн гэдгээ
Мэдэв.

Хуучин "мерседес"
Цардмал зам дээр сулхан чахрах
Дугуйн чимээн дунд
Чавхдан айсуй өнчин навч
Цонх мөргөөд унана.
Дутуу хаагдсан хаалган завсраар
Намрын хөхөлбий салхи
Шүдэн завсраар сийгэх зэвүүн үгс шиг
Намайг зүглэж ирнэ.
Дурсгасан бүхнийг нь зарж үрчихээд
Эргээд амрагтаа очиж яваа нэгэн шиг,
Дуу шуугүйхэн навчин аадар дундуур
Хуучин "мерседес" минь гунигтай урагшилна.
Урьд, явган туулсан замаа
Навчны мөртэй зузаан шилэн цаанаас сонжиж,
Урьдынхаа харцыг өмнөх толиноосоо олох гэж
Намайг будилж гүйцэхүйд
Хайхрамжгүйг минь зандрах, ууртай
Хачин чанга дуут дохио хангинаад
Хажуугаар гоёмсог жийп шурхийн одлоо.
Араас нь ширтэхүйд, миний залуу нас шиг...

Энд, яахаа мэдэхгүй дэмий л цонхоор ширтэж суухад
Эрээлжлэн үзэгдэх тасалгааны дүлий цэцэгсээс авахуулаад
Эргэцэж, уцаар төрүүлэн янгинах ялаа хүртэл чамайг санагдуулна
Эвхэгдэхгүй болтол нь хөвж орхисон уртаас урт утас шиг (энэ утас хотыг лав бүтэн гурав ороож хүрэх вий) бодлын минь дайрч өнгөрөх бүхэн:
Эмийн сангууд, цайны газрууд, хар захууд...
Хамгийн захын хорооллын анивчих төдий гэрэл,
хашааны мухраас хуцах нохдын дуу хүртэл чамайг санагдуулна.
Ингэтлээ санаж байгаад минь итгэхгүй мэт,
намайг байн байн ажих өмнөх толинд тусах
хүрээ нь гажсан шилний цаанаас ширтэх
уйлж бүлцийсэн хоёр нүд ч чамайг санагдуулна
Итгэх, цөхрөх зэрэгцэх тоолонд байж ядан хэмлэсээр цус хурж омголтсон будаггүй уруул,
Имрүүлэх дуртай ч өвдтөлөө чимхүүлж, ээмгийг нь
тайлаад шидчихсэн азгүй хоёр чих хүртэл чамайг санагдуулна.
Анх удаа хэрцгийгээр зүсүүлсэн бугуй, амсаж ч зүрхлэмгүй гашуунаар зуруулсан хэл болоод залгиур...
Асууж амжаагүй, хариулж ч амжаагүй, анхнаасаа ер хэлэгдэх ёсгүй байсан үгс хүртэл хутга мэт ирлэгдчихээд
Ар араасаа өндийн босож хоолойд тулах нь гагц чамайг... Чамайг л...
...Ээ! Ердөө л энд байгаа минь, ингэж амьдарсан минь,
Эцэс төгсгөлгүйгээр ганцхан чамайг л санахын тулд гэдэгт
Ингэтэл минь бодогдох харь холын Чи!

Амьд үлдэхийн нууцыг хэлж өгөөч, Бурхан минь
Амраглал дурлалаас ангижрах хүчийг надад хайрлаач
Амжиж нэг мод тарих, басхүү тэнгэр мэт гэгээрэхийн
Ариун хүслээр мөнхөд шагнаач
Бүхнийг хайрлан энэрэхийн шидэт алчуураа нөмөргөөч
Бүсгүй биеэс минь үзэн ядахуйг аваач
Бүгдэд хүртээлгүй жаргалын надад оногдох хувийг
Бүлтгэр жаахан үрсэд тэнцүүлэн хувааж өгөөч
Салхи шуурганд ажирдаггүй цэх залуу мод шиг
Саруул цэлмэгээрээ явахын тэнхээг надад амлаач
Сайхны өмнө сайхан ариуны өмнө ариун байх
Санаа бодлын цэврийг адислан тэтгэж хайрлаач
Бүхнийг хайрлан энэрэх бурхан минь

Гурвантаа дуудлаа, хайрт минь
Аглаг шугуйн салхи үнэрээ гээж,
Амраг шувууд уйлалдсан намрын орой
Айсуй хэтийн хагацлын үнэн
Аянга гялбаан, цээж нэгжихүй
Алмаас хатуу сэтгэлийн хат халирч
Ээлт нарны эргэлт сүүдрээ гүвэхийг даалгүй
Эгшиг хагссан ханхай цээжний минь
Эзгүйрэн цайсан чавхдасанд хөг орохыг сонсоод
Чамайгаа би дуудлаа, хайрт минь!
Эх үрсийг харсаар байж хагацаадаг ч
Ивээлээ хүртээх цагтаа гар татдаггүй
Энэрэл нүүрлэсэн буянт дэлхийн
Итгэлт зооны шим шүүс татарч,
Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос
Эцсийн нь навч салхинд харвахуй
Нар тэмтрэн бүлээцэх голын ус
Эгшин зуур урсахаа зогсохыг сэрээд
Чамайгаа би дуудлаа, хайрт минь!
Царам хэцээс гүйсэн өвгөн зураг
Цаст хярдаа бүдрээд биеэ даалгүй
Цагийн тоос дарсан өрлөг цээжээ
Эвэр доороо дэвсэн харуулдаад
Цуурай замхарсан залуугийн омгоо
Эгээрэх, дурсахын ч чөлөө дутан
Уйтай нүдээ нээх гээд чадалгүй
Уулын сүүдэртэй хүүшлэхийг хараад
чамайгаа би дуудлаа, хайрт минь!

Цонхныхоо булангаар гадагш сэмхэн шагайвал
Цоор шиг нарийхан ишин дээрээ хоёр сараана
Цоморлогоо дөнгөж дэлгэн нар амсуулахтай таараад
Цочсондоо би хөшигнийхээ араар нуугдав.
Ай, ариун гэнэн, атар хонгорхон минь
Алив энхэр нандин бүхэн нүднээс далд
Анзаарагдамгүй, сэмхэн байх ёстой.
Амжиж харна гэдэг нүдний түмэн гэм юм.
Эгшинд болоод өнгөрөх төгөлдөр гоо үзэсгэлэнг
Эрээгүй харсны гэмшлээр чээж дүүрч
Нууцад хүрсэн , тийм нэг адбиш хулгайчийн гараар
Нуугдсан хөшгөө цонхноосоо тайлж шалба угаав.

| Уран бүтээлчийн санал болгох долоон шүлэг |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |