2016 оноос хойш гурав дахь удаагаа парламентад сонгогдож, 12 жил төрийн сэнтийд суух эрхээ өвөртөлсөн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. ОХУ-ын Политехникийн сургуульд суралцаж, МУИС-д Хууль, эрх зүйн чиглэлээр сурч, ОХУ-д суралцаж байх хугацаандаа ганзагын наймаа хийж, тарваганы арьс хэдэн мянгаар нь хил давуулан зөөснөөр бизнесийн салбарт хөл тавьсан нэгэн гэгддэг. Хойноос ирмэгцээ “Ашид Эрдэнэ” гэх компани байгуулж, удалгүй Авто тээврийн газрын дарга болж, төрд орсон. Дараа нь түүнийг МАН-ынхан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичиг болгож, дэвшүүлсэн. Ингээд зогсохгүй Монголын төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр гэх хоёр том байгууллагын ТУЗ-ийн даргаар ажиллуулсан гээд МАН-д орсноосоо хойш улс төрд тасралтгүй крандуулагсдын нэг байсаар ирсэн гэсэн үг. Тэрбээр албан тушаалд очих бүртээ тендер будлиулсан, бусдад давуу эрх олгосон, цавчаа хийсэн гэх мэт асуудлуудад орооцолддог ч тэгсгээд намждаг байснаас нь харахад том артай явж ирсэн гэмээр.
Ж.Бат-Эрдэнэ нь “Ашид-Эрдэнэ”, “Наян тус” компанийн үүсгэн байгуулагч. Өдгөө “Ашид-Эрдэнэ” компанийн гүйцэтгэх захирлаар Батцэцэгийн Уянга гэгч бүртгэлтэй бол “Наян тус” компанийн захирлаар Жадамбын Батбаатар нь бүртгэлтэй байна. Угтаа бол Ж.Бат-Эрдэнэ өөрийн төрсөн дүү Батбаатартаа компаниа шилжүүлсэн. Харин “Ашид-Эрдэнэ” компанид түүний хадам дүү Д.Отгонтуяа хувь эзэмшиж байгаад хасуулсан байдаг.
Өөр нэг ноцтой баримт нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Эм Эм Зэт Жэй” гэх компанийг үүсгэн байгуулж, хожим өөрийн төрсөн ах Жадамбын Батсайханд хувьцаагаа шилжүүлсэн. Улмаар Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий “Эм Эм Зэт Жэй” ХХК дээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны зургадугаар сарын 15-ны өдрийн А-198 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 201189 тоот дугаар бүхий гэрчилгээг БОАЖЯ-наас гаргуулж авсан байна. Мөн 2016 оны зургадугаар сард Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаярын гарын үсэг бүхий Архетиктур төлөвлөлтийн даалгаварыг “Эм Эм Зэт Жэй” компанийн зөвшөөрөл бүхий Богд уулын Арцадын амны 10 га газар дээрээ “Амрагчдын орон сууц” нэрээр найман блок 12-16 давхар орон сууц барилга барих зөвшөөрөл гаргуулж авчээ. Ийн Төрийн тусгай хамгаалалттай Богд хан Ууланд “Амрагчдын орон сууц” нэрээр орон сууцны зөвшөөрөл гаргуулж амжсан байдаг.
Хэдийгээр “Эм эм зэт жэй” компаниа өнгөрсөн онд Ж.Батсайхан нь Батсайханы Амартөвшин гэгчид шилжүүлсэн ч эдгээр тушаал шийдвэр нь тус компанийг шилжүүлэхээс өмнө гарсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг сануулах нь зүйтэй биз.
Түүнчлэн “Эм эм зэт жэй” ХХК нь 2008 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд XV-014411 дугаар бүхий Шэрээгийн Хөндий-2 гэх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад 2011 онд цуцлагдсан байдаг. Мөн “Эм эм зэт жэй” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь 406.46 га газар бүхий нүүрсний хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Улмаар 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд уг тусгай зөвшөөрлөө “Улаан хэцийн шанд” ХХК гэх 100 хувийн гаднын хөрөнгө оруулалттай компанид худалдсан баримт байна. Ингээд үзвэл ганзагын наймаанаас эхлүүлсэн бизнесээ Ж.Бат-Эрдэнэ төрд ажиллахдаа томруулж, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан төрийн тусгай хамгаалалттай газарт газар аваад зогсохгүй, уул уурхайн лиценз зарж, хөлжиж байз болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр өдгөө Их хуралд тэрбумаар үнэлэгдэх орон сууцтай, хагас тэрбумаар үнэлэгдэх мал аж ахуй, хурдан удмын адуутай, 335 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй гэхчлэн чамлахааргүй хөрөнгөлөг нэгэн болсон.
Түүнчлэн Ж.Бат-Эрдэнийн хусаад арилахгүй хоёр том факт үлдсэн. Тодруулбал, Цар тахлын үед чуулганы цахим хуралдаанд дотуур хувцастайгаа сууж, олны өмнө бандааштайгаа гүйсэн. Мөн 2020 оны сонгуулиар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зураг нь олны өмнө дэлгэгдсэн нь дуулиан тарьж байлаа.
| САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |