Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын удирдлагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр Төв банк 2019 оноос хойш бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирснийг онцлоод, өнөөдрийн байдлаар ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байгааг танилцууллаа. Цаашид энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдав.

Мөн өрхийн эрчим хүчний хэмнэлт, ногоон тээврийг дэмжих чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хугацааг 30 сараас 60 сар хүртэл сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргаад байна. Үүний үр дүнд зээлийн хүртээмж 3.4 дахин нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мөн мэдээлэл өгч, ногоон санхүүжилтийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлов. Тэрбээр эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй төслүүдийн санхүүжилтийг дэмжих хүрээнд цаашид хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхэд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Хувийн хэвшлийн төлөөллүүд ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгож, хөрөнгө оруулалтын зориулалттай бүтээгдэхүүний хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бол арилжааны банкнуудын төлөөлөл цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, ялангуяа орон нутаг болон алслагдсан бүс дэх цэнэглэх станцын хүртээмж хангалтгүй байгаа талаар санал шүүмж өрнүүллээ. Мөн цаашид хэрэглээ өргөжихийн хэрээр эрчим хүчний системд ачаалал үүсэх эрсдэл байгааг тэмдэглэж, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоотой бодлогын дэмжлэг шаардлагатайг онцоллоо.
| Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |