Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Өвгөд” номыг орчуулж, 2010 онд уншигчдын хүртээл болгосноос даруй арван жил өнгөрчээ. Тэрбээр уг номын арын хавтсанд “Фолкнер бол модерн утга зохиолын хувьд Сервантес, Шекспир, Достоевский л гэсэн үг” гэж тэмдэглэсэн байдаг. Тууж болон гурван өгүүллэгээс бүтсэн энэ ном дэлхийн утга зохиолын салбарын томоохон төлөөлөл гэдэгтэй уншигчид санал нийлэх биз ээ. Америкийн өмнөд нутгийнхны талаар бичсэн эхний гурван хэсэг нь уншигчдын сонирхлыг ихээр татна. Ойр тойрныхондоо Жаалхүү хэмээн хочлуулах Айкын туулах, үзэж харсан түүхийн талаар өгүүлэх юм. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэх үг бий.
Харин Айк түүхийнхээ ойд, Америкийн өмнөд нутгийн ойд ч тэр төөрсөнгүй. Түүний хувьд зэрлэг ойн амьдрал гэдэг агаар, амьсгал нь болов уу. Ном дээрх хамгийн эхний номынхоо нэрээр нэрлэсэн өгүүллэг болох “Өвгөд” нь Айкын бага насыг харуулах бөгөөд нутгийн иргэд нийлэн аянд гарч, үргээлэг ан хийх зэрэг амьдралын хэвшлийн талаар бичжээ. Жаалхүү Айк хөгшин индиан Сэм нар цуу яриа нь ихээхэн тархсан ховор бугыг агнахаар ойд явахад Айк бугыг харан бусдадаа хашхирч мэдэгдэх гэсэнд хөгшин Сэм түүнийг хориглож, бугын зүг хандан, гараа өргөж, алгаа дэлгэн “Амар амгалан уу, өвөг дээдэс минь” гэж хэлдэг. Индиан овгийг эртнээс байгальтай ойр, байгальд нэгдэн амьдарч байсан гэх.
Харин дээрх үйлээс өвөг дээдсээ хүндэтгэх асар их илэрхийлэмж мэдрэх агаад “Хүн төрөлхтний хамгийн анхны сэтгэлгээ бол итгэж, сүсэглэх явдал юм” гэж философичид үздгийг нэмэн дурдсан нь зүй хэрэг болно. Судлаачид уг номон дээрх “Баавгай” туужийг XX зууны гайхамшиг, богино бичвэрийн дээд түвшин хэмээн цохсон нь 1956 онд бие даасан зохиол болгон хэвлүүлэхэд нөлөөлжээ. Мөн 1949 онд зохиолч Уилиям Фолкнер Нобелийн утга зохиолын салбарын шагналыг хүртэхэд гол үндэслэл болсон юм. Номын төгсгөлд байх “Буугаад ирээч, Мосе!”-г алдарт дуучин Лүис Армстронгийн дуулсан дууны нэрээр нэрлэжээ.
Уг ардын дууны үгээр зохиолд гарах хар арьст боолуудын дотоод сэтгэлгээний шинжийг илтгэжээ. Уншигчид энэ зохиолыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар бүтээсэн “Дэлхийн сонгодог 50” боть номд орсноор нь мэднэ. Нэрийг нь уншсан хүмүүс “Ромео, Жулльетта хоёр” шиг зохиол төсөөлдөг нь хачирхалтай санагддаг. Зохиолын цаг үе дээрх хар арьст боолуудын эрхийн талаар хөндөгдөх аж. Дэлхий дахинаа хэдийнээ танигдаад буй уг сонгодог зохиолыг өвөг дээдсийн өв соёл болон ахуйн амьдралыг нь мэдэрч уншаасай гэж хүсч, уншсан бол дахин нэг эргүүлэн уншихыг санал болгож байна.
| ТЭМДЭГЛЭЛ: УИЛИЯМ ФОЛКНЕРИЙН “ӨВГӨД” |
|
“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум"-д баримтат кино, бүтээлийн талаар танилцууллаа
2026-09-08 19:25:01
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |