Учир нь, аливаа хүний түүхэд хийсэн, бүтээсэн нь хамгийн их голлодог шүү дээ. Энэ ч үүднээс театрын урлагт, тэр дундаа Монголын театрын нэгээхэн он цагт чин сэтгэлээ зориулан ажилласан найруулагч Г.А.Уварова Монголын театрын түүхэн чухал үеийг хэрхэн харж, олон сонирхолтой баримт, судалгаа, бодит жишээ дэлгэснийг "Орчин үеийн Монголын театр" номоос харж болох нь ээ.
1921-1945
Түрүүчийнхээс арай дэлгэрэнгүй бөгөөд давтан хэлэхэд, Монголын театрт Зөвлөлтөөс ирж ажилласан гурав дахь мэргэжилтэн, манай театрт ердөө хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байхдаа театрын нэрт мастерууд болох Э.Оюун, Д.Намдаг тэргүүтэй уран бүтээлчидтэй хамтран цөөнгүй жүжиг тавьж, мөнхүү Монголын театрын хөгжилд эрдэм мэдлэгээ зориулж, уран бүтээлчдийн дүр, байдлын тухайд чамгүй их судалгаа, бүтээл хийсэн эрхэм бол Галина Алексеевна Уварова юм аа гэдгийг бид одоо л мэдэх гэж байна. Магадгүй орос хэлтэй уншигчийн тухайд хэдийнэ танилцсан байж болох юм. Ямар ч л байсан Монголын нэртэй, суут орчуулагчдын нэг Н.Пүрэвдагва гуайн орчуулгаар энэ сайхан уран бүтээлч эмэгтэйтэй танилцах болсондоо хэн бүхэн таатай байгаа нь гарцаагүй ээ.
Галина Алексеевна Уварова "Орчин үеийн Монголын театр" номоо анх 1947 онд Зөвлөлт Холбоот Улсад хэвлэсэн байна.

Театр тийш зорих бүрдээ үүх түүхийг нь мэдэх хүсэл чин сэтгэлийн угт төрж, түүний хөгжил дэвшлийн төлөө эрдэм мэдлэгээ зориулсан хүмүүсийн тухай дуулах ямагт таатай байдаг.
Тус номын тухай сэтгүүлч, доктор Д.Отгонбаяр “Г.Уваровагийн судалгаа нь 1921 оны хувьсгалаас өмнөх Монголын театрын үзвэр, гэрийн театр, хятад театрын нөлөө, сайн дурын уран сайханчдын хөдөлгөөнөөс эхлээд мэргэжлийн театр бүрэлдэн тогтсон үеийг буюу 1945 он хүртэлх хугацааг хамаарч байна. Гэхдээ энэхүү цаг хугацааны бүхий л түүхийг иж бүрэн багтаасан гэхээсээ илүүтэйгээр зохиогч өөрийн өнцгөөс харж, өөрийн онцолж байгаа тэр зүйлдээ илүү анхаарлаа хандуулсан гэж хэлж болно” гэжээ.

Энэхүү номыг уншигч танд товч танилцуулах үүднээс бид тус номоос Г.А.Увароватай холбоотой дурсамж, яриа болон тэр өөрөө Монголын театрын уран бүтээлчдийн тухай хэрхэн өгүүлснийг эшлэлээр түүн хүргэж байна.
-Эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюун дурсамждаа “1939 онд В.А.Борейшо багш маань нутаг буцаж, Г.А.Уварова гэдэг эмэгтэй найруулагч ирсэн юм. Ирэхэд нь бас л зохиол байдаггүй учир мэргэжилтэй Уварова маань А.П.Чеховын “Баавгай”, “Ханилахыг гуйсан нь”, “Хурим” гэдэг гурван жүжиг үзэгдлүүд мөн л надаар орчуулуулж, тэгэхэд театрт ажиллаагүй ч гэсэн нэг үзэгдлийг М.Лувсанжамц, нөгөө нэгийг нь Д.Намдагаар, өөрөө “Баавгайг” найруулж газрын эзэнд Ч.Цэвээн, бэлэвсэн авгай Смирновад Д.Цэрэндулам нарыг тоглуулсан...” гэж бичсэн байдаг.

Мөн тэрээр “Амьдралын зам” номондоо “Г.А.Уварова бидний мэдлэг олгох ажилд сайхан ул мөрөө үлдээсэн сэн. Д.Ичинхорлоогийн зохиол бичих, засах, өөрсдийн чадлаар ажиллах боломж олгон анхны жүжиг найруулах ажилд намайг ч гэсэн чиглүүлж, их юм сургасан билээ. Г.А.Увароваг эх орондоо буцахаас хоёр сарын өмнө “Сүхбаатар” кинонд оролцож тоглох хэсэг жүжигчид Зөвлөлт холбоот Улсад явах болсон юм. Г.А.Уварова сургагч маань биднийг явсны дараа учир нь мэдэгдэлгүй арваннэгдүгээр сард явсан боловч, дайны уршгаас харьж чадалгүй, буцаж ирж Хятад ажилчны клубт ажилласан юм” хэмээн дурсжээ.
Сэтгүүлч И.Хазин нийтлэлдээ “Дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн олоны тооны эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, өгүүллийн зохиогч гэдгээр нь цөөхөн хүн мэддэг байв. Гэхдээ Галина Алексеевна гомдоллодоггүй. Тэр хэрэгтэй хүн нь түүнийг олж уншина гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.
Тэрээр,
-Д.Ичинхорлоо жүжигчний талаар “Ичинхорлоогийн тоглолтын чадвар уран, тодорхой утгаар маш цэмцгэр. Түүний тоглолтын ур чадварт Монголын бусад жүжигчний тоглолтын техникийн нөлөө, зохистой үг ярианд голлон анхаардаг “гэрийн” чөлөөт тоглолтын нөлөө тод харагддаг.Гавьяат жүжигчин Цэрэндулам харин Ичинхорлоогоос тэс өөр хүн. Жүжигчний үйлд бүр анхнаасаа европ сургалтын дэгээр суралцсан, сэтгэлийн их хөдөлгөөнтэй жүжигчин” гэжээ.
.jpg)
-Харин Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн тухай “Тайз, дэлгэцнээ амилуулсан үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон дүрийг бодохоор Долгорсүрэнд инээдмийн дүр тэр бүр зохидоггүй гэсэн бол жүжигчин М.Бадамгаравын тухай “Намхан, лагс биетэй, хацар нь тэр аяараа ягаарсан, хүний хараа булаах юмгүй санагдахаар байсан ч нүдэнд нь зальжин оч гялалзсан, шооч нэгэн байсан... Харин “Шидэт лимбэ”-ийн хатан хааны бараг үггүй дүрд тоглосон. Энд л түүни нүүрний хөдөлгөөний хурц чадвар, илэрхийлэл, оновчтой дохио зангаа бүрэн нээгдсэн. Жүжигчний тоглолтын чиг хандлага гротеск инээдэм, тод хурц өнгө будагтай инээдэм болох нь ойлгогдож байлаа. Бадамгарав нөхцөлт гротеск урлагийн чиглэлээр Монголын театр бүтээл туурвил хийх эрхтэйг нотолж байгаа эмэгтэй жүжигчдийн төлөөлөгч яах аргагүй мөн” гэж тодорхойлжээ. Түүнчлэн жүжигчин Лувсанбалдангийн Лувсангийн талаар жижиг дүрийн мастер хэмээн тодотгосон байна.
Ингээд уншигч та Галина Алексеевна Уваровагийн “Орчин цагийн Монголын театр” номд тухлан саатаж, Монголын театрын чухал түүхэн цаг үеийн тухай, тэгэхэд тайзнаа тавьж байсан бүтээл, дүр бүтээж байсан жүжигчдийн тухай сонирхолтой дурсамж, нийтлэл, тэмдэглэлийг амтархан уншаарай.
| МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |