“Илүү их уншъя” уриатай 39 дэх удаагийн номын баяр өнөөдрөөс 17-ныг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжлэх гэж байна. Бид уншигчдад хүлээлт үүсгээд буй орчуулга, хүүрнэл зохиол, яруу найргийн шинэхэн бүтээлүүдийг хүргэж байна.
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН”

Алексей Сергеевич Гапатовын “Эгэл хөвүүн Тэмүжин” номыг танилцуулж байна. Тус ном хоёр дэвтрээс бүтсэн байх бөгөөд орчуулагч Н.Пүрэвдагва орос хэлснээс орчуулсан байна. Харин номын хянан тохиолдуулагчаар Сүрэнжавын Лүндэг, Дамдиндоржийн Баатар нар ажиллажээ.
“Монголчууд бидний өндөр өвөг дээдэс нь нэр эрт үеэс л хүн болох нялх багаасаа, хүлэг болох морь унаганаасаа хэмээн үрс хүүхдүүддээ зааж урам дэм хайрлаж, тэтгэж, өсгөж наадуулж өнөө үед хүрч иржээ. Монгол хүүхдүүд, балчир нас, багадаа олсон, авсан төлөвшил нь амьдрах насны холч санаа зорилго, мөр зам болж өгдөг. Энэ тухай Буриадын зохиолч, түүхч А.Гапатовын “Тэмүжин” нэртэй таван боть хүүрнэл романд дэлгэрэнгүй түүхэн баримт, уг сурвалжтай судалгаатай нарийн чанд зохиомжтой хүүрнэн өгүүлсэн нь бахархах сэтгэл төрүүллээ...”
IМонгол Улсын Их Хурлын гишүүн, “Шаравын Сүрэнжав сан”-гийн тэргүүн Сүрэнжавын ЛүндэгI
Номын тухай дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/1/single/58868
“ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ТЕАТР”

1921-1945
Энэ бол Монголын театрт богино хугацаанд ажиллахдаа цөөнгүй жүжиг найруулж, чамгүй судалгааны бүтээл үлдээсэн Зөвлөлтийн найруулагч Г.А.Уварова гэх эмэгтэйн Монгол дахь театртай холбогдсон түүх гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу.
Дэлгэрэнгүй өгүүлбэл, Монголын театрт Зөвлөлтөөс ирж ажилласан гурав дахь мэргэжилтэн, манай театрт ердөө хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байхдаа театрын нэрт мастерууд болох Э.Оюун, Д.Намдаг тэргүүтэй уран бүтээлчидтэй хамтран цөөнгүй жүжиг тавьж, мөнхүү Монголын театрын хөгжилд эрдэм мэдлэгээ зориулж, уран бүтээлчдийн дүр, байдлын тухайд чамгүй их судалгаа, бүтээл хийсэн эрхэм бол Галина Алексеевна Уварова юм аа гэдгийг бид одоо л мэдэх гэж байна. Магадгүй орос хэлтэй уншигчийн тухайд хэдийнэ танилцсан байж болох юм. Ямар ч л байсан Монголын нэртэй, суут орчуулагчдын нэг Н.Пүрэвдагва гуайн орчуулгаар энэ сайхан уран бүтээлч эмэгтэйтэй танилцах болсондоо хэн бүхэн таатай байгаа нь гарцаагүй ээ. Галина Алексеевна Уварова "Орчин үеийн Монголын театр" номоо анх 1947 онд Зөвлөлт Холбоот Улсад хэвлэсэн байна.
Номын тухай дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/1/single/58868
“АМРАГИЙН ЯРИА"

Яруу найрагч, зохиолч Ц.Дэлгэрмаагийн орчуулгаар Хятадын зохиолч Шяолү Гуогийн “Амрагийн яриа” ном уншигчдад хүрч байна. Тус зохиолд Лондонгийн эзэн хааны коллежид суралцахаар ирсэн Хятад бүсгүй болон Англи-Герман гаралтай Ландшафтын архитектор залуу хоёрын харилцаагаар харь оронд цагаачлан ирсэн хүний ганцаардал, эх орон болон орон гэрээ үгүйлэх мэдрэмж, хайр хэмээх ойлголт хэлний хязгаар дунд хэрхэн хувьсан өөрчлөгддөгийг эмзэг, уран, тод томруун дүрсэлсэн гэдгийг онцолжээ. Шяолү Гуогийн “Хэл” зохиолыг орчуулагч Б.Сувддулам эх хэлнээ орчуулан уншигчдад хэдийнэ хүргэсэн бол хоёр дахь зохиол нь энэ юм.
ТУУРВИХ ХИЧЭЭЛ
.jpeg)
Хятадын нэрт зохиолч Үй хуатай бид "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" тэргүүтэй зохиолоор нь бид тун ойр танилцсан билээ. Мэдээж монгол уншигчдыг энэ авьяас билигт зохиолчтой ойртуулж, түүнийг шимтэн уншихад хүргэсэн нь яруу найрагч, орчуулагч М.Батбаяр. "Туурвих хичээл" бүтээл нь 2025 онд хэвлэгдэж, 2026 онд ийнхүү монгол хэлнээ бууж байгаа юм байна. Орчуулагчийн утга найруулга дүүрэн орчуулгад амташсан уншигчдын хувьд "Туурвих хичээл" ном гарцаагүй гэнэтийн бэлэг гэдэгт итгэлтэй байна.
ШӨНӨ ДУНДЫН НОМЫН САН
Нью-Йорк Таймсын бестселлер, Мэтт Хейгийн шилдэг бүтээл "Шөнө дундын номын сан" номыг мөн уншигч таны ном сонголтод зөвлөж байна. Номын тухай тайлбарт өгүүлснээр "Энэ ном бидэнд амьдрал ганцхан зам биш, сонголт бүр өөр ертөнц рүү хөтөлж болохыг сануулна. Гэвч тэр олон боломжийн дундаас хамгийн үнэ цэнтэй нь бидний яг одоо амьдарч буй энэ амьдрал гэдгийг ойлгуулах болно" хэмээжээ. Амьдралд юу чухлыг сануулж, цаг хугацааны тухай эргэцүүлэлд ч хөтлөөд амжих байна.

БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ӨМНӨ
"Монсудар" хэвлэлийн газраас Японы зохиолч Кавагүчи Тошиказүгийн "Баяртай гэж хэлэхээс өмнө" номыг орчуулан гаргажээ.Олон улсын бестселлер Кофе хөрөхөөс өмнө цувралын дөрөвдүгээр боть Баяртай гэж хэлэхээс өмнө зохиол нь Токио хотын цаг хугацаагаар аялуулдаг ид шидийн нэгэн буйд кафед ирэх үйлчлүүлэгчдийн тухай өгүүлнэ. Уншигчдад хэдийн танил болсон Фүникүри Фуникура кафед зочлох хүмүүс кофе хөрөхийн дайтай богинохон хугацаагаар өнгөрсөнд очдог. Хэлсэн үг, хийсэн үйлдлээ буцааж болохгүй ч баяртай хэмээн салах ёс хийхийнхээ өмнө хэлж амжаагүй үгээ хэлж, үнэн сэтгэлээ илэрхийлэх боломж бий. Энд л нууцлаг кафе, шидэт кофены учир оршино. Түүгээр зочилсон үйлчлүүлэгчид амьдралын төлөөх хүсэл тэмүүллээ хэрхэн эргэн олж буйг зохиолоос дэлгэрэнгүй уншаарай.
"Уй гашуу, харуусал бол хүмүүний амьдралын салшгүй нэг хэсэг. Гэвч насан туршдаа харамсал тээж өнгөрүүлэхэд амьдрал дэндүү богино агаад хайран..."

"ВИСЛАВА ШИМБОРСКА"
Нобелийн шагналт, Польшийн яруу найрагч Вислава Шимборскагийн шүлгүүдийг Boobooks хэвлэлийн газраас уншигчдадаа барьж буй аж. Тус номыг орчуулагч Н.Энхбаяр орчуулж, Г.Лхагвадулам редактараар нь ажилласан байна.
...Түүний шүлгүүд одоо чамтай монгол хэлээр мэндэлж байна. Бид Биллигийн түүврийг амтат жүржтэй зүйрлэх дуртай. Хальсыг нь хуулмагц, хавтсыг нь нээмэгц өрөөгөөр нэг сайхан үнэр анхилна. Харин Шимборска авхайн түүврийг ягаан өнгийн тирамисү гэе. Алив ээ, найз минь кофе, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, сарнайн кремтэй, бага зэрэг гашуун какао, тайлбарлахын аргагүй гуниг амтагдах тирамисү амтлаач. Нэг мөрөнд нь чи инээж байснаа дараагийн мөрөнд нь “Ингэхэд амьдралын утга юу юм бол” гэж өөрийн эрхгүй асуух вий. Хүндлүүштэй нь Вислава хэзээ ч “Би агуу яруу найрагч” гэсэнгүй. Харин ч ширээн доороос муураа дуудаж байгаа шиг энгийн дотноор орчлон ертөнцийг тайлбарлах юм. Магадгүй тийм болоод л ягаан хавтастай чихэр шиг энэ ном дотроо маш их ганцаардал, маргах аргагүй ухаан, ихээхэн энэрлийг агуулжээ..."
.jpeg)
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ
Зохиолч, яруу найрагч Р.Эмүжиний “Сэнтий” дөрвөн боть түүхэн роман нь “Цагийг атгасан их хаан”, “Зарлиг үүрсэн Занабазар”, “Гал зуусан Галданбошгот”, “Тэнгэрт тэнгэр болов, Газарт газар болов” гэх дөрвөн ботиос бүрдэх бөгөөд “Энэхүү түүхэн зохиолыг эртний язгуурт өвөг дээдсийнхээ захиасыг эрхэм болгон туурвив” хэмээжээ.


ҮР НАХИА
Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн роман, туужууд бол уншигчдын хүлээлтийг ямагт үүсгэж байдаг. Тэр ч өөрөө уншигчдаа нэг их хүлээлгэлгүйгээр номоо хүргэдэг. Тэгвэл ээлжит бэлэг нь "Үр нахиа" ном байна.
Номынхоо тухай "Үр нахиа” бол зүгээр нэг түүх биш. Өөрийн дотоод ертөнц рүүгээ гүн шумбан орж, ганцаардал, хүсэл, нууц, оршихуйн учир шалтгааныг үгүйсгэж чадамгүй ҮНЭН-ий өмнө яг байгаа төрхөөр нь нүцгэлж зогсоох тухай тууж юм. Хотын гудамжаар тэнүүчилж яваа нэгэн нууцлаг өвгөн, тасралтгүй эргэлдэх бодлууд, үлгэр домог, философи, дурсамж, бодит ба хийсвэрийн заагт бүдгэрэх оршихуй- Энэ бүхний дунд хүн гэдэг хэн бэ, ертөнц гэж юу вэ, үнэн гэж юу вэ гэсэн асуултууд уншигчийг чимээгүйхэн хөтөлнө. Хөнгөн унших ном биш. Гэхдээ, нэгэнт нээсэн бол хаахын аргагүй ном" гэжээ.

"..Хаа сайгүй эрчим хүч тасалдаж байсан өвлийн нэгэн үүрээр сэхээн амьдруулах тасгийн цахилгаан тасарлаа. Мөнхийн жингэнэж байдаг элдэв багаж төхөөрөмжүүд ослын дохио хангинуулан бүр ч чих дөжрөм болоод нөөц үүсгэвэр асахыг хүлээж тэсэлгүй ар араасаа унтрав. Бид өвчтөнүүдийнхээ амьсгалын гуурстай хүчилтөрөгчийн бортого холбоод заримд нь хиймэл амьсгал хийн бужигнана. Дохионууд унтарч дуусахад тасаг ер бусын нам гүм болсон сон..."

"СААРАЛ ГАЗАР", "ЧИНГИС ХААНЫ ЕСӨН ЗҮҮД"

Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсан "Саарал газар", "Чингис хааны есөн зүүд" гэх хоёр ч романаа уншигчдадаа барьж буй аж. "Саарал газар" түүний "Хөх тэнгэр сонсож бай" романы удаах дэвтэр байна. Харин "Чингис хааны есөн зүүд" номын тухайд "Бид Их хааныгаа ихэвчлэн ер бусын, алдаа мадаггүй домгийн төгс дүрээр харж, биширч, дээдлэх билээ. Харин Монголын үндэстний зохиолч нэгэн бээр энэхүү “Чингис хааны есөн зүүд” романаараа уг бишрэл хүндлэлд аймшиггүйгээр халдаж, зарим үед бүр тас цохиж, хайр найргүй эвдэн, базаж үнгээд хөсөр чулуудаж орхих шиг болов. Их хааныхаа аймхай хулчгар, өш хонзонт, хорон муу санаатай, цухалдуу бачим, шунал тачаал ихтэй, хэнд ч айдас төрүүлэгч, нэрэлхүү, хүнд итгэдэггүй хартай, догшин хэрцгий занг урнаар дурайтал тод харуулна" гэсэн байна.

-ТӨГСГӨЛ ҮГҮЙ-
Сэтгүүлч М.Баасандэлгэрийн "Миний өмссөн гутал" дурсамж, тэмдэглэлийн номыг бид өмнө нь уншсан билээ. Борог ахуй, болохгүйгээс болох хүртлэх уналт, босолт, найз нөхдийн чин сэтгэл гээд талархал дүүрэн тэмдэглэл байсан. Тэгвэл энэ номын баяраар хоёр дахь ном болох "Төгсгөл үгүй" номынхоо нээлтийг хийх байна. Уншигчдад, тэр дундаа "Миний өмссөн гутал" номын уншигчдын хувьд зорин очих биз ээ.

Д.ОЮУНЧИМЭГ "ЯРУУ НАЙРАГ

Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг шилмэл шүлгийн түүврээ хэвлүүлжээ. Түүнийг бид "Тэнгэрийн цаг болоогүй", "Оройн ганц мод","Гэсгээгдэгсэд" тэргүүтэй тууж, роман "Очирт уулын бичиглэл", "Харанхуйн дуулал" шүлгийн түүврээр нь мэдэх билээ. Шүлгийн номоо гаргаагүй нэлээд хугацаа болсон тэрбээр ийнхүү уншигчдадаа яруу найргийн номоороо уншигчдадаа бэлэг барьж байгаа нь энэ ажээ.
Ц.ГОНЧИГ "ХАРЗ"

Яруу найрагч Ц.Гончиг "Харз" шүлгийн түүврээ хүргэж байна.
Тус номын тухай "Долоон оны урьд хэвлүүлсэн “Цэцгийн нэртэй сууринд” яруу найргийн түүврээс хойш бичсэн шүлгүүдээ эмхэтгэж, ийм нэг багашаархан номыг “Харз” хэмээх богинохон нэрэнд хураан баринтаглаад таны гар дээр тавьж байна. Ном зохиолд тохоон оноосон нэр гэдэг дан ганц хаяг, шошго төдийхөн бус харин ч тэрхүү бүтээлд нэвтрэн орох үүд хаалга нь болж байдаг билээ. Чухам үүний тулд, мөн бичээчийн хувьд “Харз” хэмээх нэрийг өөртөө ээнэгшүүлэн дасгахын зэрэгцээ шүлэг найрагтай хэрхэн холбогдож, энэхүү номонд минь ямархан хаалга үүд болж чадахыг хэдэн өдөр тулхтайхан эргэцүүлж явлаа. Газрын гүнээс мөнхөд оргилон бургилах хиргүй тунгалаг, химгүй цэнгэг, ариун дагшин, айзам яруу харзны усан өвөл, зуны алинд ч тэг хэмд орших атлаа тачигнасан жавар дундаас бүлээн уураар амьсгалж, хавь ойроо цантуулан бамбарлуулсан нь уснаас цэцэг ургуулан бүтээсэн мэт үзэгдэж, халуун зуны аагимд сэрүүн болор татуулан хамаг бүхний цангааг цэнгүүлэн тайлж байдаг билээ. Түүн лугаа адилтган төсөөлж бодвоос шүлэг хэмээгч нь хүмүүний сэтгэлийн гүнээс ундран оргилоод, эгэл энгийн л үгсээр дамжин нийтгэгдээд, өөр нэгний оюунд хүрэхдээ хүйтэн гунигт бээрч яваа бол итгэлийг нь бүлээцүүлж, үй халуунд наршин алдаа бол бодлыг сэрүүцүүлэгч харзтай ижил мэт ээ. Тийм болохоор шүлэг, яруу найраг өнгөрсөнд ч, одоо ч, цаг улирал эргэж, заяа тавилан хөлбөрлөө ч цаад мөн чанараа алдалгүй оршдог шиг санагдаад, ирээдүйд ч гантиг чулуудын зайцаар мөнхөд ундарсаар байх уулын голын харз шиг “энэ л хэвээрээ” байх биз ээ гэж бодож зүрхэлнэм. Ийм л бодлоор нэгэн үүд хаалгыг дэлгэж байна. Бодолдоо тэнцсэн эсэхийг минь одоо та дэнслэх ажгуу" хэмээсэн байна.
ТӨ.БЯМБАСҮРЭН "ХЭВЛЭГДЭХЭЭ ХҮЛЭЭЛГҮЙ БҮДГЭРЭХ ӨДРҮҮД"

Яруу найрагч Тө.Бямбасүрэн хүүрнэл зохиолын номоос гадна шинэхэн шүлгийн түүврээ ч уншигчдад хүргэж буй байна. Тэрбээр энэхүү түүврийнхээ талаар "Өнө удаан”-ыг хэвлүүлснээс хойш таван жил өнгөрчээ. Сард нэг, жилд арван хоёр шүлэг л бичсэн юм уу даа. Шүлгийг өдөр бүр үйлдвэрлэж болохгүй нь, тэгж чадахгүй нь хэцүү. Гэвч харамсахгүй байна. Амьдралд олон зүйл тохиолдож, хувь тавилангийн эрэг мөргөцөг эрчлэн мушгирсаар өнгөц бодож, гэнэн итгэж явсан бүхнийг өөрчилжээ. Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүдийг бүүр түүрхэн тэр л цаг хугацаанд нь үлдээе дээ. Таны өмнө жаран шүлэгтэй нимгэн түүврийг дэлгэж байна. Хүн амьдралын бэрх үедээ биш харин даван туулж чадаад дүгнэж цэгнэх тэнхээтэй болсон үедээ л бичиж туурвидаг гэдгийг мэдэрч явна. Уншин суух танд ч тэр эдгэрэл мэдрэгдээсэй хэмээн итгэнэм" гэжээ.
| УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД |
|
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |