Энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа сэтгүүлч, зохиолч Баасангийн Наминчимэдийг Монголын бүх цаг үеийн онцлох 11 яруу найрагчийг дурдаач хэмээн урьсан билээ. Энэ урилгад маань тэрбээр “Мянгаар тогтохгүй түүхтэй Монгол үндэстний бүх цаг үеийн найрагчдыг бүхэлд нь шинжилж уншаагүй учраас миний хувьд өөрийн мэдэх хэмжээнд дурдъя” хэмээн даруухан хариулсан билээ.
Энгийн атлаа бүр нэг гол руу ортол өгүүлдэгтээ Монгол ардын дууны найраг онцгой юм. Ер аливаа гүн ухаарал, танин мэдэхүй нь уярал хайр, уужралыг гарцаагүй төрүүлж байдаг. Монгол ардын дуунд ялангуяа уртын дуунд тийм шинж маш хүчтэй. Аялгуутайгаа хослох ертөнцийн нэгэн төгс найрал болно.
Тухайлбал,
“Зэгст нуурын хөвөөнд нь
Зээрдэнхэн халиун морьтойсон
Зэрэгцүүлэнхэн өсгөсөн
Аав л, ижий л хоёр минь...” /”Хулст нуур” уртын дуу/
Үрсээ өсгөх гэж хаврын салхинд ганхаж, намрын шар наран дор эрвэлзэн явсан ижий, аавын минь хайр энэрэл, зүтгэл тэмцэл уянга төгөлдөр харагдах шиг болдог юм.
“Алтан богдын шилд нь
Алтан гургалдай донгодно
Алтан гургалдайн дуунд нь
Агт морьд нь сульдана...” /”Алтан богдын шил” уртын дуу/
Газар дэлхий, оршихуйнхаа гоо сайханд найрсан уусаж, нэгэн хэм хэмнэлд нэгдэж байна. Монголын нутаг бүрд л нэг тийм шүтээн уул бий. Энд дахиад л хайр, уужрал, ухаарал нэвт байдаг.
“Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй дээ л байна уу даа
Идэр залуу насандаа
Даанч ажнаа нь үгүй л явлаа даа.” /”Эр бор харцага” уртын дуу/
...эсвэл
“...Зээ, уяхан замбуутивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л бил үү зээ, та мину зээ...” / “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу/ гэх мэт. Зөвхөн “Уяхан замбуу тив” хэмээх үг өөртөө гүн агаад өвөрмөц танин мэдэхүйг илэрхийлж байдаг. Харж чадвал хүн өөрөө нэг эд эс нь болж байдаг энэ хорвоо ертөнц чинь нэн уяхан юм. Ер нь Монгол ардын дууны үгийн өргөн цараатай сэтгэлгээ, гүн утга, уянга сэтгэл оюуныг маань эрхгүй татдаг даа.
Монгол үндэстний оюун сэтгэлгээ, танин мэдэхүйн онцлог, үгийн урлагийн оргил болсон бүтээл.
“... Аман дахь алтан цуураар
Зовлонгийн зуун найман аялгууг үлээж л явнам.
Жаргалын жаран найман аялгууг татаж л явнам...” хэмээхүй хорвоогийн бүхий л аягуу найрсалтай ханьссан жавхаа төгс хүмүүний дотоод сэрэхүй сонсогдоно. Яахаараа ч зовлон зуун найм, харин жаргал жаран найман аялгуутай байдаг юм. Зовлонгийн аялгууг үлээж, жаргалын аялгууг харин татах ажээ.
“Газар дундаа ганц минь!
Гал дундаа өнчин минь!
Дэлхий дундаа ганц минь!
Дэнж дундаа өнчин минь!” гээд
Хонгорыг тэврээд авахад... гэх мэтээр өгүүлнэ.
“Амь амьдралаа, бүхий л зүйлээ чамд зориулъя” гэх нэг хэрэг.
Харин “Жилбэ, бах хоёроо
Жадын үзүүрт өлгөе
Жил, нас хоёроо
Ганцхан Жангартаа өгье”... гэвээс тэр яруу төгөлдөр болно.
Яахаараа ч жилбэ, бах хоёрыг хослуулдаг юм, бас яахаараа түүнийг жадын үзүүрт өлгөдөг юм. Бас жил, нас хоёр нэг баймаар. Гэтэл энд яагаад салгаж, хоёр өөр утга бүхийг нь тодотгож бичив. Энэ бүгдэд өвөрмөц уламжлалт танин мэдэхүй нуугдаж байдаг. Жангар туульд далай шиг их юм бий дээ.

Бид ихэнхдээ “Хөх судар” гурамсан романаар нь мэддэг билээ. Харин яруу найргаар нь тэр бүр мэддэггүй байж магад. Аль ч талаараа өв тэгш уран бүтээлч юм.
“Бийрийг тэнсэж шинэ хулс зураад
Бишгүүр үлээн хуучин нөхрийг мөрөөдмүй
Бичгийг дэлгэвээс далайн үүл дэгдээд
Билиг мухардваас уулын зам хаагдмуй.”
“...Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч
Хөх үүл салхинаа хөврөх мэт
Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөр бийрийг хөшиж юу хийнэ...”
.jpg)
Равжаа хутагтын яруу найргийг зөвхөн шашны шүлэг дуулал гэж харамгүй. Иргэний уянга ч, шүүмжлэлт сэтгэлгээ ч, чинад гүн ухааны бодрол бясалгал ч бий.
... Амраг дайсан хоёр нь алаг сэтгэл төдийхөн
Ариун хоосон чанарт алах аврах хамаа вэ?
Зуун амтат идээг амсагч ганц хэл бий
Зүйл зүйлийн увидас нь сэтгэлийг таних арга бий.
.jpg)
“...Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон...” /”Миний нутаг”/
“Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ” /”Хавар”/ гэх мэт олон сайхан шүлгийг нь манайхан мэднэ дээ. “Хавар”, “Дөрвөн цаг” шүлгүүд нь манай нүүдэлчин ахуйн сор уянга билээ.
.jpg)
Түүний байгалийн дүрслэлүүд Клод Монегийн зураг шиг санагддаг. Магад эсрэгээрээ Монегийн зураг Сэр-Одын шүлгийг санагдуулдаг.
“Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна...”
“...Цаваглан хөхөрсөн сэмжин үүлс мөнгөн хөшиг татахуйяа
Цаламгүй алдсан цэнгэлт зуныг түүний доогуур саравчилна...”
.jpg)
“Хар-Ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Хархад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө” гээд эхлэхээр эрхгүй шүүрс алмаар болдог юм. Олон сайхан шүлэг найргийг нь ард түмэн мэдэх хойно.

Намайг дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байхад “Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглал гарсан нь яруу найргийн тухай төсөөллийг маань эвдэж, шинэчилж өгсөн дөө. Энэ зөвхөн ганц миний хэрэг биш, Монголын яруу найрагт онцгой үзэгдэл байсных. Түүнээс хойш шүлэг найргийг нь уншиж биширч явна.
“Боссон нь унаснаа өргөн
Болохгүй юм үгүй санагддаг хорвоод
Уулын хоёр сугаас дэлгэрсэн булаг шиг
Уулзалгүй, бидэн хоёр хичнээн ч урсав даа
Нисээд бүү хэл бодоод барамгүй орчлонд
Нэг наслах дэндүү хяссан бага ч
Уул уйлуулан хоёр тийш одоход л
Учраах л хоногтой хорвоо юм даа, бидэн хоёрын хорвоо...” /”Бидэн хоёрын хорвоо”/
.jpg)
Сайхны дууч...
“Бороо ганц нэг дуслах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан.
Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан...” /”Дөрвөн цаг”/ гээд л эхэлдэг дээ.
“...Чамайгаа эндээс явнаа гэхээр
Шаргал талынхаа хамаг өвсөөр чөдөр зангидлаа...
Чамайгаа тэгээд бүүр хол явна аа гэхээр
Шанзныхаа нэг утсыг таслаж байгаад шүлэг бичлээ...” энхрий гэж жигтэйхэн.

“Дашбалбарын “Элегия”, “Дарьганга аялгуу”, “Шанзны эгшиг”, “Дорнын аялгуу”, “Лимбэний эгшиг”, “Хуурын эгшиг” гээд хэдэн сайхан холбоо найраглалуудыг нь уншин уншин суухад олон олон найрагчдыг шал гутаан бут ниргэмээр ээ” гэж орчуулагч Ж.Нэргүй ах номондоо бичсэн байна билээ. Нээрээ ч тиймэрхүү юм бодогддог. Олон талтай ер бусын яруу найрагч байлаа. Хүнийхээ хувьд ч бас ер бусын хүн байлаа. Яруу найрагч хүний араншингаар хорвоод дуулиантай, шуугиантай ч амьдарсан даа.
О.Дашбалбар найрагчийн “Амьддаа бие биеэн хайрла” шүлэгтэй нь байшингийн хананд ч, цайны газрын цэсний дэргэд ч, машины бүхээгт ч, аглаг хээрийн элгэн чулуун дээр ч гээд Монгол орны өнцөг булан бүрд тааралдаж болно. Ард түмэн тэр шүлгэнд нь үнэхээр их хайртай юм билээ. Сонирхолтой, нь энэ шүлгээ их найрагч маань 23 насандаа бичсэн байдаг.
“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!”
1980 он, Москва хот.
.jpg)
За ингээд 90 он хүрэлгүй 10 болчихов. 90 оноос хойш ч олон гайхамшигтай найрагчид төрж гарсан. Б.Галсансүх, А.Эрдэнэ-Очир, Д.Баттогтох, Г.Аюурзана, Б.Одгэрэл, Х.Эрдэнэбаатар, Л.Ганзул, Б.Баясгалан, Х.Нямхишиг гээд 10 байтугай олныг нэрлэх болно.
Тэдэн дотроос сүүлийн үед Момогийнхоо шүлгийг их уншдаг болсон. Гарцаагүй П.Батхуягийг тэгж дуудаад сурчихаж. Бид нэг ангийнх. Гэхдээ тийм болоод татаж уншаад байгаа хэрэг биш. Хачин сонин солир ч юм шиг нүдээр хорвоог хараад байгаа нь гайхалтай тунгалаг яруу ертөнцийг бүтээгээд байна.
“Цэцэглэх дөрөвдүгээр сарын
Цээжин дотор залбирагч, би
Хөшгөн цэнхэр манан дотор
Хөгжимдөж сууснаа мартахгүй” дээ...
Энэ хорвоогоос салгаад, өөр оршихуйд дагуулаад чирээд орчихоод байдаг учир бичсэн шүлэг бүрийг нь алдалгүй унших гэж хичээдэг.
-Манай булан оролцогчоороо дараагийн зочноо нэрлүүлэх хүсэлт тавьдаг. Та аль чиглэлийн, хэн гэдэг хүнийг санал болгох вэ?
Уламжлалын дагуу дараагийн зочноор энэ жилийн намрын Номын баяраар “Мэргэн уншигч мазаалай” шагнал хүртсэн Ч.Энэрэлийг урьж байна.
| Б.Наминчимэд: Монголын яруу найргийн сан хөмрөгөөс миний олж уншсан нь |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |