• Өнөөдөр 2024-04-20

ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ: Би үргэлж л зохиолч болохыг хүсдэг байсан

2022-09-03,   412

Өмнөдийн уран зохиолын хамгийн агуу зохиолч гэгддэг Уильям Фолкнер “Хэмингуэй бол хамгийн эрэлхэг, шилдэг, хатуу зарчимч, өөрийн урлалдаа үнэнчээр зүтгэдэг нэгэн. Түүнийг сайн мэддэг цөөн хүний нэгийн хувьд Хэмингуэй бичсэн номнуудаасаа дутахгүй сайн хүн байсныг хэлэх байна. Тэр үхээгүй. Түүний зохиол, бүтээл залуу үеэс эхлүүлээд төрөөгүй хүүхдүүдийн дунд ч амьд байх болно” хэмээж байлаа.

                         Америкийн нэрт богино өгүүллэгийн зохиолч, сэтгүүлч Эрнест Хэмингуэй 1961 онд 61 насандаа өөд болсон. Түүний өөд болохоосоо долоон жилийн өмнө “The Paris Review” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Жорж Плимптонтой хийсэн ярилцлага нь Эрнест Хэмингуэйн сүүлчийн ярилцлага хэмээн өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй амьд ахуйдаа долоон роман, богино өгүүллэгийн зургаар, өгүүллэгийн хоёр түүвэр хэвлүүлсэн. Харин түүнийг өөд болсны дараа гурван роман, богино өгүүллэгийн дөрвөн түүврийг нь хэвлүүлсэн юм. Тэрээр Өмнөдийн уран зохиолд томоохон нөлөө үзүүлсэн бүтээлүүдээрээ 1953 онд Пулитцерийн нэрэмжит шагнал, 1954 онд Нобелийн шагнал хүртэж байснаас Монголын уран зохиол шимтэгчид “Зэр зэвсэг минь баяртай” зохиолоор нь түүнийг андахгүй.

 

Уншигч та бүхэнд нэрт зохиолч Эрнест Хэмингуэйн 1954 оны тавдугаар сард сэтгүүлч Жорж Плимптонтой хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-УРАН ЗОХИОЛ АМЬДРАЛЫН ГОЛ УТГА, УЧИР БОЛБОЛ ҮҮНИЙГ ЗӨВХӨН ҮХЭЛ Л ЗОГСООЖ ЧАДНА-

-Бодит түүхийг зохиол болгон бичих нь танд үргэлж таатай байсаар ирэв үү?

-Маш таатай.

-Бичих дадал, үйл явцынхаа талаар ярихгүй юу. Та яг хэзээ ажиллаж, бичдэг юм бэ. Ямарваа нэгэн цагийн хуваарь баримталдаг уу?

-Ном эсвэл нийтлэл дээр ажиллаж байхдаа өглөө бүр гэгээ орж, гэрэл гарсан даруйд бичдэг. Саад болох хүн үгүй. Гадаа сэрүүн байна уу, дулаан байна уу хамаагүй. Бичиж байгаа зүйлээ ирээдүйд юу болохыг нь мэдэх үедээ үргэлж зогсдог. Харин маргааш нь дахиад л зогсох хүртлээ амьдрахыг хичээнэ.

                         Өглөө зургаан цагт эхэлсэн гэвэл үд дунд эсвэл түүнээс ч өмнө дуусаж магад. Гэвч зогсох үедээ хайр дүүрэн үерхлээс хоосон үлдэх шиг аль эсвэл хэзээ ч хоосон байгаагүй юм шиг дүүрэн болно. Чамд юу ч тохиолдохгүй, юу ч чамайг гэмтээхгүй дараагийн өдөр болж, үргэлжлүүлэх хүртэл юу ч утга учиртай байхаа болино. Маргааш болтол үүнийг даван туулах хэцүү байдаг.

-Гэхдээ дотроо бодож, боловсруулж байсан зохиолоо бичгийн машинаас хол байхдаа түрч атугай мартаж чадахгүй гэж үү?

                         -Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ үүнийг хийхэд тодорхой хэмжээний журам хэрэгтэй. Журам заавал ч үгүй байх ёстой.

-Ямар нэгэн зохиол, нийтлэл бичиж байхдаа дуусахаас өмнө дахин шинийг эхлүүлж, бичдэг үү. Эсвэл өмнөхөө бүрэн дуусгаж байж л дараагийнх нь сэдэв, санаа орж ирдэг юм уу?

                         -Би өдөр бүр зогсох хүртлээ дахин дахин бичсээр байдаг. Дуусах үед нь ч түүнийг даван туулдаг. Гэхдээ хүн бүрд дахин эхлэх, дахин бичих боломж олддог. Хэн нэгнийг бичсэнийг уншиж засан илүү сайн, цэвэр харагдуулах боломж. Би дахин бичих сүүлчийн боломжийг нотлох баримт гэж боддог. Хүн бүхэн өөрт ирсэн өөр өөрийн боломжуудад талархдаг байх аа.

-Харин таны хувьд хэр их дахин бичиж, засварладаг хүн бэ?

 

-Юуг гэдгээсээ шалтгаална. Би “Зэр зэвсэг минь баяртай” номын төгсгөлийн хуудсыг 39 удаа дахин давтаж бичсэн.

 

-Тэр үед яг юу болсон юм бэ. Техникийн асуудал гарсан юм уу. Эсвэл өөр зүйл таныг шаналгаж байв уу?

                         -Үгээ зөв болгож, асуултаа асуусан нь дээр байх.

-Дахин уншиж, засахдаа “шүүс”-ийг шахдаг гэсэн үг үү?

                         -Дахин унших нь хүнийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай нэгэн цэгт хүргэдэг. Энэ нь аль болох л сайн зүйл болдог. Аливаа юмны хаа нэгтээ заавал ч үгүй “шүүс” байдаг шүү дээ.

-Танд ямар ч урам зориггүй болох үе тулгардаг уу?

                         -Мэдээж хэрэг, харин дараа нь юу болохыг мэдээд зогсвол цаашаа явж болно. Эхлэх боломж гарсан л бол зүгээр гэсэн үг. “Шүүс” нь өөрөө ирэх болно.

-Зохиолч Торнтон Уайлдер таныг нэг удаад 20 харандаа үзүүрлэж, ашигладаг гэж хэлсэн. Энэ үнэн үү?

                         -Үгүй дээ, би лав өөрийгөө нэг дор 20 харандаа хэрэглэж байсан гэж бодохгүй байна. Харин нэг өдөрт II дугаарын долоон харандаа байвал сайхан өдөр болно доо.

-Танд зохиолоо бичиж, бүтээл дээрээ ажиллаж суухад хамгийн үр дүнтэй байдаг газар бий юү. Эсвэл хүрээлэн буй орчин танд бага нөлөөлдөг юм уу?

                         -Хавана дахь “Амбос Мундос” зочид буудалд суухад сайхан байдаг. Тэр бол үнэхээр гайхалтай газар. Гэхдээ би хаана ч хамгийн сайнаараа ажиллаж чаддаг. Олон янзын нөхцөл байдалд чадах чинээгээрээ ажиллаж чадсан гэсэн үг. Гэхдээ утас болон зочид жинхэнэ ажил сүйтгэгчид байдаг юм.

-Сайн юм бичихийн тулд сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал шаардлагатай юу. Та нэгэн удаа “Хэн нэгэнд хайртай байхдаа л чи хамгийн сайхан бичдэг” гэж байсан удаатай. Үүнийг тодруулж болох уу?

                         -Ямар гээч асуулт вэ. Гэхдээ оролдоод үзэхэд гэмгүй. Хүмүүс өөрийг чинь орхиж, хэн ч саад болохгүй бол ямар ч үед бичиж болно. Эсвэл чи хэрцгий нэгэн бол бичиж чадна. Гэхдээ мэдээж хамгийн сайн зохиол хэн нэгэнд дурласан үед гардаг нь дамжиггүй. Хэрэв миний хэлсэн бүхэн танд онцын ялгаагүй, адилхан санагдаж байвал би тайлбарлахгүй байсан нь дээр.

-Зохиолчдод тулгардаг санхүүгийн бэрхшээлийн талаар та ямар бодолтой явдаг юм бэ. Санхүүгийн бэрхшээл сайн зохиол бичихэд хор учруулдаг уу?

-Хэрэв ажилдаа дуртай хүн эрт ирдэг шиг амьдралд хайртай л бол уруу таталтыг эсэргүүцэхийн тулд маш их зүйл гаргах хэрэгтэй байна. Нэгэнт бичих нь таны гол асуудал болсон бол буруу. Үүнийг чинь зөвхөн үхэл л зогсоож чадна.

                         Харин санхүүгийн хувьд аюулгүй байх нь санаа зовохоос сэргийлдэг учир маш сайн тусламж болно. Санаа зовнилт бичих чадварыг үгүй болгодог. Улмаар эрүүл мэндийн шалтгаан нь таны далд ухамсарт халдаж, мэдрэлийг тань сүйтгэх болно.

-Эцэст нь, анх зохиолч болохоор шийдэж байсан нандин мөч, түүхээсээ хуваалцахгүй юу?

 

-Би үргэлж л зохиолч болохыг хүсдэг байсан.

 

 


ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ: Би үргэлж л зохиолч болохыг хүсдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-06 06:51:05
    Эмээ: Гайхамшигтай зохиолч, Дахин давтагдахгүй суутнуудын нэг , Өвгөн тэнгис 2гэдэг зохиол дахин дахин уншихаар би бэрхшээлийг давж чадах мэдрэмж авч хийхээс халширч байсан ажлуудаа амжуулаад эхлэдэг,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-03 16:32:26
    zochin: Minii xairtai zoxiolch olon saixan zoxioluudiig amatarxan unshdag bailaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188