Роберт Даунигийн жаргалтай инээмсэглэл, алиа хошин зангийн ард өнгөрсөн үеийнх нь бараан түүх бий. Одоогоос 20 жилийн өмнө жүжигчин донтолттой тэмцэж, өөрийн бий болгоод чадсан карьераа аажмаар алдаж байв. Өдгөө тэрбээр Холливудын хамгийн алдартай, ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн нэг болжээ. Гэвч энэхүү амжилтынх нь ард түүний эхнэр Сюзан Левин байсан юм.
Роберт Дауни, Сюзан Левин нарын хайрын түүх шаналал, ялалт, асар их итгэлийн баталгаа билээ.
Роберт Дауни багадаа донтолттой тэмцэж байсан эцгийн хамт өссөн. Эцэг эхийнх нь нөлөө түүний сэтгэл зүйд гүн шарх үлдээжээ.
Роберт өсвөр насандаа жүжиглэх сонирхолтой байсан бөгөөд 1992 онд “Чаплин”-д тоглосноор “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналд нэр дэвшиж байсан. Дауни тэр үед дөнгөж 27 настай байсан агаад карьер нь өсөх хэрээр муу зуршилд улам гүн автсаар л байв.
1996 онд тэрээр анх удаа баривчлагдсан бөгөөд таван жилийн хугацаанд түүнийг дөрвөн удаа баривчилж, зургаан сар шоронд хорьж, бүтэн жилийн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээнд хамруулжээ. Тэр олдсон дүр болгонд алгасалгүй тоглож байсан ч түүний нэр хүнд зогсолтгүй унасаар байв.
Сюзан Левин, Роберт Даунитай танилцахдаа 29 настай байсан агаад тэд бие биедээ дурласан. Амьдралдаа зөвхөн оновчтой шийдвэр гаргадаг, шулуун шударга зантай бүсгүй Левин нэр хүнд нь унасан Робертыг “хачин амьтан” гэдэг, хайр дурлалын харилцаа үүсгэнэ гэж огтхон ч бодож байгаагүй гэж ярьсан.Гэсэн ч Дауни Сюзан нар бие биедээ ямар нэгэн увдис, сэжмээр татагдан болзож эхэлсэн гэдэг.
Алаг нүдэн бүсгүй Сюзан, Робертын ертөнцөд өөрийгөө олж харсан агаад түүнтэй уулзахаасаа өмнө донтсон хүнтэй огт таарч байгаагүй тул сэтгэл нь зовниж байлаа.
Хэдийгээр тэдний харилцааг шүүмжлэгч, эсэргүүцэгч олон байсан ч хосод буцах зам байсангүй.Сюзан түүний муу талуудыг мэддэгтэй адил сайн талыг нь ч мэддэг.
Роберт Дауни донтолтоос аажим аажмаар ангижирч байсан ч Сюзан түүнд муу зуршлаа хая эсвэл намайг орхи гэсэн сонголт тулгасан юм. Тэр Сюзаныг л амьдралдаа авч үлдэх хэрэгтэй гэдгээ ойлгожтүүний төлөө бүхий л зүйлийг хийхэд бэлэн байжээ. Хос 2005 онд гэрлэж, “Kiss Kiss Bang Bang” бүтээл дээр ажилласан.
Хүнд хэцүү үедуусч, алдар нэр, аз жаргал Роберт Дауни руу эргэж ирэв
2008, 2009 онд гарсан “Төмөр хүн”, “Шерлок Холмес” гэх уран бүтээлүүд нь Даунийг кино ертөнцийн анхаарлын төвд авчирсан хоёр дүр гэж олон хүн үздэг. Харин Сюзан Левин нөхөртөө уран бүтээлийн хамгийн алдартай нь болох мөрдөгчийн дүрийг бүтээхэд нь тусалсан гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.
Кино найруулагч Гай Ричи "Хэрэв Сюзан энд байгаагүй бол Роберт магадгүй Шерлок Холмс болохгүй байх байсан" хэмээжээ.
Гэрлэснээс хойших эхний долоон жилийн хугацаанд дурлалт хос өөрсдийн амьдралдаа, харилцаандаа цаг гарган, зөвхөн бие биетэйгээ хамт байхыг илүүд үздэг байв.
Роберт, Сюзан нарын анхны хүү Экстон Элиас 2012 онд мэндэлсэн бөгөөд хоёр жилийн дараа тэдний охин Аври Роел мэндэлж, тэд “өнөр” гэр бүл болов.
Одоо бол Роберт Дауни Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг. Түүгээр ч зогсохгүй донтолтыг даван туулж, муу зуршлаасаа салж 15 гаруй жилийн нүүрийг үзэв. Харин Сюзан Левин “Роберт Даунийг аварсан гайхамшиг” хэмээгдэх болсон.
| Роберт Даунийг аварсан “гайхамшиг” |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |