Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Энэ удаагийн үндэсний их баяр наадам өнгөрсөн жилүүдийг бодвол цар тахалгүй, эдийн засгийн хүнд дарамтгүй, үер усны аюулгүй болж байгаа бөгөөд үүнийгээ даган гаднаас ирэх жуулчдын тоо эргэн сэргэжээ. Тухайлбал, Монголд анх удаа ирж буй жуулчид эрс тэс уур амьсгал, соёл уламжлал, үндэсний хоолноос гадна монгол хүмүүсийн тухай онцлон ярьж байна. Ингээд уншигч танд үндэсний их баяр наадам үзэж, сонирхохоор ирсэн жуулчдын сэтгэгдлийг хүргэе.

Монгол ирээд тав хонож байна. Монголчууд үнэхээр нөхөрсөг санагдсан. Соёл уламжлал, үндэсний хоол гээд сайхан байсан. Одоо наадам үзэх гээд ирсэн байна. Удахгүй орон нутаг руу, говь руу яваад, буцаж Улаанбаатарт ирээд нутаг буцна.
Надад Монгол үнэхээр аюулгүй орон шиг санагдсан. Гадуур явахад их олон цагдаа байгаа харагдах ч Европынхоос өөр. Европт цагдаа нар бүгдээрээ буу, зэвсэг авч яваа харагддаг шүү дээ. Харин монгол цагдаа нар ямар нэгэн зэвсэггүй явж, бусдад нөхөрсөг хандаж, тусалж байсан. Бас би саяхан бөх үзэж байгаад цэнгэлдэх дотор шүхрээ орхичихсон юм. Харин буцаад очтол шүхэр маань яг байсан газраа байсан. Тиймээс л надад Монгол үнэхээр аюулгүй орон шиг санагдаж байна. Түүнээс биш энд ирэх хүртлээ ийм аюулгүй, хүмүүс нь ийм нөхөрсөг гэдгийг мэддэггүй байсан.
Монголд ирэх болсон өөр нэгэн шалтгаан маань Чингис хааны хөшөөг харах. Би хүн төрөлхтөн өнөөг хүртэл юу туулж ирснийг мэдэхийн тулд түүхийн ном их уншдаг, унших дуртай. Тиймээс Монголд түүх мэдэх гэж ирсэн. Бид монгол хөтөчтэй яваа. Хөтөч маань бидэнд түүх, соёлынхоо талаар тайлбарлаж өгсөн. Буцах болтол бага хугацаа байгааг мэдэж байна. Гэхдээ энэ хугацаанд мэдэхийг хүссэн түүхийнхээ талаар сайн сурч чадна гэж найдаж байна. Монголд ирсэндээ үнэхээр баяртай байна.

Монголд ирээд хоёр долоо хонож байна. Энд ирснээсээ хойш төв, говь руу явж ирээд, өчигдөр наадмын бяцхан үйл ажиллагаанд оролцож үзсэн. Харин өнөөдөр наадмын үндсэн үйл ажиллагааг үзэхээр ирээд байна. Үнэхээр гайхалтай.
Монголын хөдөө үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Хүмүүс нь ч мөн адил нөхөрсөг, уриалгахан хүлээж авч байсан нь үнэхээр сайхан байлаа.
Гайхалтай, өнгөлөг, үнэхээр зугаатай байлаа. Саяхан бороо орлоо. Бороо зогсохыг хүлээх жаахан хүндрэлтэй байсан. Бас Улаанбаатарын замын хөдөлгөөн хаашаа ч явсан түгжирч, их хугацаа зарцуулж байсан нь хэцүү байсан.

Үнэхээр гайхалтай байлаа. Монгол үнэхээр сайхан байна. Хүмүүс нь, үнэхээр монгол хүмүүс хамгийн сайхан санагдсан. Монголчууд үнэхээр нээлттэй хүлээж авч, нөхөрсөг байж, өөрсдийн соёлоо бидэнд тайлбарлах гэж хичээж байгаад үнэхээр их талархаж байна.
Бид Чингис хааныг их эртнээс мэднэ шүү дээ. Чингис хааны тухай олон ч зүйл мэднэ. Гэхдээ өнөөдрийн Монгол Улс ямар байгааг мэддэггүй байлаа. Хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардагийг мэдсэн. Тэгээд энэ хотод хэр олон хүн амьдардаг, орон нутаг нь хэр сэлүүхэн байгааг үзэх сонирхол төрсөн. Бидний хэрхэн амьдардгаас тэс өөр шүү дээ. Тиймээс л Монголыг үзэх хүсэл эрхгүй төрсөн.
Бид саяхан нүүрэн дээрээ зураг зурууллаа. Охид маань Монголд амьдрах үнэхээр хөгжилтэй гэж байгаа. Ялангуяа монгол гэрт амьдрах үнэхээр таалагдсан гэсэн. Тийм болохоор Монголд байх төлөвлөгөөгөө бага зэрэг сунгаж, гэр бүлээрээ аялахаар төлөвлөж байна.
| ЖУУЛЧИД: Чингис хааны түүхээс илүү өнөөгийн Монгол Улс, монголчууд хэрхэн амьдарч байгааг харах сайхан байлаа |
|
“Мах Импэкс” ХК-ийн бөх Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны 2026–2027 оны чансааг тэргүүлж байна
2026-02-05 19:45:03
2026-02-05 18:00:00
Т.Түвшинжаргалд МЧБХ хүндэтгэл үзүүллээ
2026-02-05 16:53:41
Гавьяат тамирчин Б.Цэвээндаш Тяньжин хүртэл 1600 км гүйнэ
2026-02-05 16:39:39
2026-02-05 16:00:00
Авьяаслаг шид туршлагын бүтээгдэхүүн ба Л.Отгонсүрэнгийн “Худалч”
2026-02-05 11:32:55
“МИЛАН–КОРТИНА 2026” -д Монголын багийн ёслолын хувцсыг онцлов
2026-02-05 09:53:58
Б.Эрхэмбаяр 593 онож Монгол Улсын шинэ дээд амжилтыг тогтоолоо
2026-02-05 09:18:20
Олимпын хартид нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо
2026-02-05 07:10:00
2026-02-05 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-02-05 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-02-05 07:00:00
НАМТРАА ХУУРАМЧААР БИЧСЭН УИХ-ЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯАГИЙН БУДЛИАНТАЙ ТҮҮХ
2026-02-05 07:00:00
2026-02-05 07:00:00
ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН
2026-02-05 07:00:00
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ
2026-02-04 17:50:23
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
2026-02-04 11:44:52
ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотод эхэллээ
2026-02-04 11:14:33
Манай тамирчдын олимпын ёслолын хувцсыг Миланы загварын тайзнаа үзүүлнэ
2026-02-04 10:43:59
Боксын “ЗАМЫН-ҮҮД ЦОМ–2026” тэмцээн эхэллээ
2026-02-04 09:13:43
"Д.Сүхбаатарын мэргэн бууч"-ийн урт бууны аваргууд өнөөдөр тодорно
2026-02-04 08:59:28
2026-02-04 07:05:00
“БАГА ДЭЛХИЙН АВАРГА” ХЭМЭЭХ “ПАРИС-2026 ИХ ДУУЛГА”-Д 528 ЖҮДОЧИД ӨРСӨЛДӨНӨ
2026-02-04 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-02-04 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-02-04 07:00:00
Н.ШҮРЭНЦЭЦЭГ: МОРИН ХУУРЧ ӨВӨӨ, ШАНЗ ХӨГЖИМЧИН ЭМЭЭГЭЭ ДАГАЖ УРЛАГТ ДУРТАЙ БОЛСОН ДОО
2026-02-04 07:00:00
Б.ЦОГ ГЕНАРАЛЫГ ЦЭРГҮҮДИЙН ҮСИЙГ ХУСАХ, ХЭЭРИЙН ШОРОНД ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАХАД НЬ МӨН Ч ИХ АЙЖ БИЛЭЭ
2026-02-04 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2026-02-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |