Буддын шашны Х Богд Монгол Улсаас тодорсноос хойш БНХАУ-ын талаас Монголд дарамт, шахалт үзүүлж байгаа мэдээллүүд түгж эхэлсэн. Тэгвэл шинэ мэдээллээр Хятадын коммунист нам, Засгийн газраас Монголын Засгийн газрыг сүрдүүлж, “Х Богдыг эх оронд ирэхийг битгий зөвшөөр” гэхчлэн дарамталсан талаар гаднын агентлаг бичжээ.
Одоогийн Богдын өмнөх IX Богд Жавзандамба хутагт 2012 онд таалал төгссөнөөс БНХАУ-ын шахалт эхэлсэн гэж болно. IX Богдыг таалал төгссөнөөс хойш шинэ дүрийг нь тодруулах үйл явц 2016 онд эхэлснээр бүс нутгийн геополитикийн асуудал болсон. Тухайн үед XIV Далай лам 2016 онд Хутагтыг дахин төрүүлнэ гэж зарлаж байв. Үүнтэй ч холбоотойгоор Бээжин Далай лам Богдын хойт дүрийг зарлах тухайд эргэлзэж, эрх мэдэлгүй гэх зэргээр мэдээлж байжээ. Бүр Далай ламыг өөрийнхөө хойт дүрийг тодруулахгүй байх асуудалд БНХАУ-ын тал ач холбогдол өгч ажилласан баримт ч байдаг гэнэ.

БНХАУ-ын шахалтаар Далай 2015 онд өөрийнх нь хойт дүр байхгүй, хойт дүрийг залгамжгүй байхыг мэдэгдсэн. Үүний дараахан Хятадын коммунист нам, Засгийн газар хэсэг “амьсгал авч” байхад буддын шашны Х Богдыг тодруулсан нь бүр сандаргажээ. Уг үйл явдал болсноороо Төвөд, Монголын буддизмд үзүүлэх БНХАУ-ын хүч сулруулж байгааг судлаачид онцолж байгаа.
БНХАУ эрх мэдлээрээ Монголын эдийн засгийг “баздаг” гэж болно. Үүгээр ч зогсохгүй шашны үйл хэрэгт нь идэвхтэй оролцож, үүрэг өгдөг. Улмаар Хятадын коммунист нам, Засгийн газраас нь хүч, хяналтаа бэхжүүлж, баталгаажуулахын тулд Далай ламтай дайсагнадаг шашны бүлэг, эвслийг өөртөө нэгтгэх нь ч бий. Бүр Далай ламтай шууд харьцаж, дор нь ажилладаг хэд хэдэн хамба лам Хятадын коммунист намд зүтгэдэг гэх мэдээлэл байдаг. Сонирхуулахад, Далай ламыг олон улсад айлчлал хийх үед идэвхтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдгаараа алдартай Олон улсын шүгдэнгийн нийгэмлэг гэх байгааллага ч Хятадын коммунист намтай холбоотой болохыг “Reuters” агентлаг эрэн сурвалжлах нийтлэлээрээ ил болгож байв.
.jpg)
БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд буддын шашныг дипломат хэсгийнхээ нэг болгож, Төвөдийн буддизмыг нэгтгэх асуудалд чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа гэх. Энэ сэдэв нь Хятад-Монголын харилцаанд маш эмзэг тул Монголд суух БНХАУ-ын Элчин сайдын яам ч тус асуудалд “анхаарал хандуулж” ажилладаг юм байна. Нөгөөтээгүүр БНХАУ-ын талаас Монгол дахь угсаатны хүчин зүйлд анхаарал хандуулж байгаа нь хачирхалтай. Тухайлбал, монгол гарал угсаатай хүн Монгол Улсаас илүүтэй БНХАУ-ын ӨМӨЗО-д байдагт санаа тавьж, хурцадмал байдал үүсгэхгүйн тулд Хятадын коммунист нам хариу арга хэмжээ авч ажилладаг. Үүний нэгэн тод жишээ нь, хятадууд Өвөрмонгол дахь монгол хэлний соёлыг нухчин дарсан үйл явдал.

Өөрөөр, буддын шашны гурван толгойн нэг Монголоос тодорсон нь тус улсад шашин, геополитикийн давуу тал авчирна. Гэсэн сүсэгтэн олон, монголчуудын Х Богдоос хүлээх хүлээлт нь улс төрийн нөхцөл байдалтай шууд хамааралтай болохгүй болов уу. Х Богд боловсорч гүйцсэний дараа Монголд суух эсэхээс шалтгаалан Монголын дипломат бодлого, геополитикийн зөрчилдөөнд чухал ач холбогдолтой хүн болох аж. Дэлхийд олон зуун сая буддын шашны сүсэгтэн байдаг. Зөвхөн энэ жишээнээс л авч үзвэл Х Богд Монголд суух болбол дэлхийн өнцөг булан бүрд байгаа сүсэгтэн олноос эхлээд Богдод бараалхах олон сая хүн гарч ирэх нь Монгол Улсын жуулчин хүлээж авахтай ч хамааралтай болж ирэх юм. Одоо монголчууд Х Богдоо эх оронд нь өөрчлөлт авчрахыг хүлээж байгаа. Хэрэв Богдын шинэ дүр бүрэн боловсорч, Монгол Улсдаа сүм дуганд суувал олон өөрчлөлт авчирна. Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газар, Хятадын коммунист намаас Монголын Засгийн газрыг дарамталж, “Х Богдыг битгий хүлээн зөвшөөр”, “Эх орондоо ирэхийг нь битгий зөвшөөр” гэхчлэн “үүрэг” өгч байгаа юм байна. Харин одоог хүртэл Монголын Засгийн газраас хэрхэх, Хятадын коммунист намын бодлогод ямар хариу хэлэх, эсэргүүцэж, сөрөг зогсох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд олон улс Монголыг БНХАУ-ын Засгийн газрын “даалгавар”-ыг дагна хэмээн үзэж байгаа юм.
.jpg)
БНХАУ-ын тусгай ажилтнууд Монгол Улсад орогнож байсан Өвөрмонгол зохиолч А.Лхамжавыг Улаанбаатараас баривчилж, нууцаар хил давуулж авч явсан гэнэ. Тодруулбал, зохиолч А.Лхамжав гэгч нь БНХАУ-ын хууль, хүчний байгууллагаас зугтааж, 2023 оны гуравдугаар сард Монголын хилээр давж амжсан ч ердөө хоёрхон сарын дараа баривчлагджээ. Эх сурвалжийн мэдээлснээр баривчлагдсан нь зохиолч нь Хятадын коммунист намын Өвөрмонгол дахь монгол хэл, соёлыг дарангуйлж, үгүй хийсэн бодлогын талаар гурван боть ном хэвлүүлэх гэж байсан гэнэ.
А.Лхамжав нь өвөрмонголчуудын эрхийн төлөө дуугарч, Хятадын коммунист намын бодлогын эсрэг зогсдогоороо алдартай зохиолч. Аман эх сурвалжийн хэлснээр А.Лхамжав нь 2019 онд хэвлүүлсэн номоосоо болж, хоёр жилийн хорих ял сонсоод байсан юм байна. Одоогоор А.Лхамжавын биеийн байдал, ямар нөхцөлд хоригдож байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжийн хэлснээр БНХАУ-ын талынхан зохиолчийн хэвлүүлэх гэж байсан гурван боть номыг олж чадаагүй байгаа гэнэ.
Одоо бүс нутгийн геополитикийн асуудлын гол төв Монгол, Монголын Засгийн газар. Харин БНХАУ-д “захирагдах” болсон нь улам бүр илт болж байгаа Монголын Засгийн газар энэ үед ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

| БНХАУ-ын талаас Монголын Засгийн газрыг “Х Богдыг эх оронд нь ирэхийг битгий зөвшөөр” гэж дарамталжээ |
|
Х.Билгүүнсайхан Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-04-03 20:33:17
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |