Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Европын санхүү, бизнесийн чиглэлээр нийтлэл бэлтгэн хүргэдэг "IntelliNews" сайтад нийтлэгдсэн “Төв Азийн блог”-ийн Монгол Улсын эдийн засаг, ойрын ирээдүйд санхүүгийн төлөвийн талаар бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Дэлхийн Эдийн засгийн тагнуулын алба буюу EIU-аас саяхан Ази тивийн улсуудын өрийн асуудалд онцлохдоо Монгол Улс ойрын хугацаанд дефолт болох эрсдэлтэй хөгжиж буй зах зээлтэй орон гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор Азийн Шри-Ланка дефолт зарласан тухай мэдээ монголчуудын санааг зовоож, Азийн хилийн зах зээлд дефолт болох тухай сэрэмжлүүлэг дуулдаж эхлэв.
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан дотоодод хурдацтай түгсэн энэ асуудалд шуурхай орж, “Монгол Улс ойрын ирээдүйд дефолт болох эрсдэлгүй” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд итгүүлсэн юм.
Түүний хэлснээр дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ урьд өмнө нь байгаагүй доод түвшинд хүрч, Монгол Улсын нүүрсний экспортод дарамт болж байсан 2016-2017 оны “хамгийн аюултай үе”-ийг давж, туулсан гэнэ. Сангийн сайд Б.Жавхлан “Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 55.1 хувь, 2021 онд 50.8 хувь болтлоо буурсан” гэж онцолсон байна. Гэсэн ч Монголын Сангийн сайд Б.Жавхлан цар тахал болон ОХУ, Украины асуудлын улмаас учирсан санхүүгийн дарамтыг тооцоогүй. Шри-Ланкагийн уналт, дефолт зарласан нь бодит байдал.

Мөн 2016-2017 оныг бодвол монголчуудын 2021 онд Засгийн газрыг эсэргүүцэн өргөн хүрээний жагсаал хийсэн бол, энэ жил дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ. Коронавирустэй холбоотой асуудлаар урд хөрш БНХАУ нь хилээ хааж, ОХУ, Украины асуудлын улмаас хурцадмал байдалд шилжсэн эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцэж, монгол залуус төв талбайдаа томоохон жагсаал хийсэн юм.

Эдийн засгийн тагнуулын албаны ажиглалтаар “Монгол Улс 2022-2023 онд гадаад өрийн хүүгийн төлбөрийг нөхөх, урсгал, тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд дахин шинээр өрийн асуудалд орно. Хангалттай санхүүжилтийн хүртээмж нь дотоодын өндөр инфляц, цаашлаад валютын ханш буурах магадлалын улмаас эрсдэлд орж болзошгүй” гэсэн байна.
Түүнчлэн “Монгол Улсын төв банк болох Монголбанк нь 2021 оны турш гадаад валютын нөөцийг дааж, төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн уналтыг зогсоосон. Төв банкнаас өнгөрсөн II-V сард ханшийн холбогдолтой асуудалд залруулга хийж байсан ч, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт бодит дүнд сул үнэлэгдсэн хэвээр байна. Сүүлийн үед болж байгаа ханшийн уналтаас өмнө Монголд амьжиргааны зардлын түвшин хоёр оронтой тоонд хүрсэн нь цаашид инфляц тус улсыг улс төрийн хувьд тогтворгүй болгож болзошгүй аюул заналхийлж байна” гэжээ.
Улмаар Эдийн засгийн тагнуулын албанаас ийм нөхцөлд Монгол Улсын Засгийн газар төсвийн нэмэлт хөнгөлөлтийг сунгах өндөр гэж дүгнэсэн байна. Эрх баригчид төсвөөс гадуурх орон сууцны ипотекийн татаасыг Төв банкнаас санхүүжүүлэх хөтөлбөр, “Ирээдүйн өв сан”-гийн эх үүсвэрийг шилжүүлж байгаа нь хэдийнэ инфляцийн дарамтыг нэмэгдүүлж, төрийн санхүүгийн урт хугацааны тогтвортой байдлыг алдагдуулж байгаа юм.

“Ирээдүйн өв сан” буюу бүс орны баялгийн сан нь зорилтот бус халамжийн санаачилга. Түүхийн эдийн үнэ буурах, гадаад валютын нөөц шавхагдаж байгаатай зэрэгцэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдрах магадлалтай байгаа нь Монгол Улсын 2024 оноос хойших зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэх эрсдэл өндөр байна гэсэн үг.
Эдийн засгийн “хар үүл” бүрхэж байгаа нь монголчуудын бухимдлыг улам л нэмж байна. Монгол Улс 2012 оноос хойш 5.5 тэрбум ам.долларын долоон бонд гаргаснаас Чингис бондоор улсын төсвийн алдагдлыг нөхдөг байсан. Харин одоо төсвийг санхүүжүүлдэг байсан цор ганц бондынх нь зарцуулалт буруу байсныг анзаарах цаг болжээ. Чингис бондыг 2013 онд уналтад орсон нүүрсний экспортыг шийдвэрлэх зорилгоор гаргаж байсан ч, нааштай үр дүнд хүрээгүй юм.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд хуучны арга барилд найдахаар шийдсэн бололтой. Үнэндээ Шри-Ланка ч тэгж л хуучны аргаар сэргээнэ гэж найдаж байсан. Эдийн засагч Пол Крюгер “Нью-Йорк таймс”-д хэвлүүлсэн нийтлэлдээ дэлхийн эдийн засагчид хуучны эдийн засгийн загваруудыг ашиглахдаа гаргадаг алдаануудыг онцлон тэмдэглэжээ. Тэд ОХУ, Украины асуудлын улмаас үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг тооцоогүйн дээр 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед ашигласан онолыг ашигласан байна. Харин экспертүүдийн хувьд хуучин загваруудад найдах нь буруу гэнэ.
Одоо бид үндсэн нөхцөл байдлаа авч үзвэл, эдийн засгийн өсөлт удааширсан, эдийн засгийн төрөлжилт байхгүй, гадаад өрийн хэмжээ өндөр, үндэсний мөнгөн тэмдэгт суларсан зэрэг маш хүнд нөхцөл байдалд орлоо. Шулуухан хэлэхэд, эдийн засаг ийм хэврэг байгаа үед Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр яаралтай хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсөвт тодорхой хэмжээний хяналт бий болно” гэж “Daily Newspaper” сэтгүүлд онцлон ярьжээ.

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хатуу хяналт тавьж, хөл хорио тогтоон хилээ хаасан БНХАУ-ын шийдвэрийн улмаас Монголын нүүрсний экспорт сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц удааширчээ. Харин 2016 онтой харьцуулахад нүүрс болон бусад ашигт малтмалын эрэлт урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч байна. Гэсэн ч Монголын олонх нүүрс олборлогч компанийн ашиг мэдэгдэхүйц унаж, олборлолтын хэмжээ ч буурчээ.
БНХАУ “Ковид тэг”-лэх бодлогоо дөнгөж сулруулж эхлэхэд л Монголын нүүрс болон бусад экспортын хэмжээ нэмэгдэж эхэлсэн. Гэвч уул уурхайн компаниуд коронавирусийн халдвар илэрвэл хилиийн боомтууд хаагдаж, цаашдын алдагдлыг бий болгоно гэж эмээж байна.

Монгол Улс 2013 оноос хойш БНХАУ-ын Төв банкнаас своп хэлцлийн дагуу 3.7 тэрбум ам.долларын зээл авчээ. Улмаар 2020 оны байдлаар нийт зээлсэн хөрөнгийнхөө 1.5 тэрбум ам.долларыг төлж, өрийн эргэн төлөлтийг 2023 оныг дуустал сунгасан байна.
Дээр дурдсан зээл нь Монгол Улсын хамгийн түрүүнд төлөх ёстой чухал ач холбогдол бүхий зээлүүдийн нэг. Үүнийг Монголын эдийн засагч Х.Батсуурь “БНХАУ Монголд илүү их хяналт тавих нэг арга” гэж үзэж байгаа гэнэ. Эдийн засагч Б.Лакшми ярилцлагадаа “БНХАУ Тайванийг түрэмгийлбэл, Монголын эдийн засаг ганхаж, уналтад орно” гэсэн санааг дэвшүүлсэн. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И саяхан Улаанбаатарт айлчилж, Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд тусалж, боломжтой бол хилээ нээлттэй байлгахаа амлажээ.
Өнөөгийн тодорхой бус цаг үед Монгол Улс БНХАУ-аас эдийн засгийн тусламж авах нь зөв зүйтэй мэт санагдах ч, “аятайхан” тоглох хэрэгтэй. Ван И айлчлалынхаа үеэр “Нэг Хятад” бодлогоо дахин нотолж, Монголын төрийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжихэд БНХАУ бэлэн гэдгээ дахин харууллаа гэжээ.
Монгол Улс 2010 оны уул уурхайн өсөлтийн үед их хэмжээний ашиг олно гэж таамаглаж байсан. Гэвч тэр хүсэл нь хэзээ ч биелээгүй юм. 2018 оныг эс тооцвол Монгол Улсын төсвийн нэг жилийн зарлага сүүлийн 10 жилийн орлогоосоо давжээ.
Олон улсын санхүүжүүлэгчид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтаасаа ашиг олохгүй байгааг нь онцолж, хөрөнгийн буруу зарцуулалт, хариуцлагагүй байдлаас нь болж байна гэж зарлаад байгаа. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банкны 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний чанаргүй зээлийн өрийг Чингис бондоор дарж байсан учир одоо тус бондын ашиг эргэлзээтэй.
Монголын Сангийн сайд Б.Жавхлан Чингис бондын баримт бичигтэй холбоотой бүх мэдээллийг шалгах Ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийг сонгон шалгаруулах үйл явц, менежмент, ашиг сонирхлыг УИХ-ын асуулгаар тогтоосон ч, олон жилийн турш бондтой холбоотой асуудлаар хийсэн шалгалтын үр дүн бодитой гарсан гэж хэлж болохгүй. Үүнийг Монголын эдийн засагч Д.Жаргалсайхан “Шалгалтууд зөвхөн бэлгэдлийн шинж чанартай” гэж тодорхойлсон байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс тун удахгүй дефолт зарлана |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |