Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” булангийнхаа ээлжит дугаарт гишүүн орнуудынхаа олон улсын замыг ашиглаж, тэргүүлэх эдийн засаг руу хүрэх замыг бүтээсэн Европын холбоо болон байгалийн баялгаа зөв хуваарилж чадалгүй дотроо салан бутарсан Сири Улсыг онцлон хүргэж байна.

Эдийн засгийн уналтад орж, “тарчиг” байдалд тулсан хэдэн орон Европын нүүрс, гангийн нийгэмлэг, Европын эдийн засгийн нийгэмлэгийг нийлүүлж, тэртээ 1958 онд Европын Нийгэмлэг буюу Европын холбооны анхны суурийг зургаан орны гишүүнчлэлтэйгээр байгуулж байжээ. Өдгөө Европын холбоо нь Баруун Атлантын эвсэл НАТО-той дүйцэхүйц, зарим шинжээчийн тайлбарлаж байгаагаар илүү хэмжээнд хүрсэн аж.зарим шинжээчийн тайлбарлаж байгаагаар илүү хэмжээнд хүрсэн аж.

| Гишүүн улс | 27 |
| Хүн ам | 447.1 сая |
| Мөнгөн тэмдэгт | Евро |
| ДНБ | Европын холбоо дан ганцаар дэлхийн нийт ДНБ-ий 20 хувийг бүтээдэг |
Дэлхийн нийт хүн амын долоо гаруй хувь буюу 500 сая орчим хүн Европын холбоонд амьдарч байна. Гишүүн улсынх нь тоо 27-д хүрсэн Европын холбоо нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврог гишүүн орнууддаа нэвтрүүлж байгаа. Мөн Европын холбоо дан ганцаараа аль ч гишүүн орноо төлөөлөх эрхтэй тул НҮБ, ДХБ, “Их долоо”, “Их 20”-ийн уулзалт, хэлэлцээрт тогтмол оролцдог.

Өнгөрсөн 2020 оноос Герман Улс Европын холбоог даргалж байна. Европын холбооны гишүүн орнуудын нийт иргэдээс таван жил тутамд Европын парламентыг сонгож, холбоог даргалах улсыг сонгоно. Дотооддоо Европын хороо, Европын нэгдлийн зөвлөл, Европын зөвлөл, Европын нэгдлийн шүүх, Европын төв банк зэрэг тусгай үүрэг долоон байгууллагыг багтаадаг Европын холбоо нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгчидтэй өрсөлдөж, олонх тохиолдолд нэгдүгээрт бичигдэж байгаа нь хил дамнасан, олон улсын худалдаа, наймаатай холбоотой гэж хэлж болно.

Европын холбоо, зөвлөл үүссэн цагаасаа гишүүн орнуудаараа дамжсан олон улсын автозамыг ашиглан экспортын бүтээгдэхүүн олноор гаргаж эхэлжээ. Жишээ нь, сүүлийн долоон жилд тус холбоо мотоцикл, мотоциклийн сэлбэг, хэрэгсэл, компьютер, электроник, оптик бүтээгдэхүүн, эм, эмийн хэрэгсэл болон химийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд толгойлж байна. “Ковид-19” цар тахлын эхний давлагааны үеэр Европын холбооны эдийн засаг 3.8 хувь агшсан. Гэсэн ч энэ хэрээр дэлхийд тэргүүлэгч бүтээгдэхүүнүүдийнх нь хэрэгцээг хангаж, олон улсын импортыг дан ганц Европын холбоо хариуцах дээрээ тулах үе дээ “тоглолт” хийж, эргэн эдийн засгаа сэргээж, дахин сайн түвшинд хүрсэн.
Европын холбоо дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай болсон цөөн хэдэн шалтгааны нэг нь дотоод импорт. Хамгийн энгийнээр хэлэхэд Европын холбоо нь АНУ, ОХУ-аас импортын бүтээгдэхүүнээ бага зардлаар татан аваад эргүүлэн БНХАУ, Их Британи зэрэг улсад “нугалсан” үнээр экспортолдог. Энэ мэтчилэн экспорт, импортын дунд “тоглоом” тоглож, өдгөө дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай холбоо болсон юм.
.jpg)

Газрын баялгаа зарахгүй гэсэн иргэд төрийн түшмэл, эрх баригчидтайгаа тэмцэж эхэлсэн дуулиантай тулаан бол Сирийн иргэний дайн. 10 гаруй жил үргэлжилсэн Сирийн иргэний дайнд аль ч талдаа шийдвэрлэхгүй байсан өдгөө асар их байгалийн баялагтай орон “мөхлийн” ирмэгтээ тулжээ.

| Нутаг дэвсгэр | 185,180 км.кв |
| Хүн ам | 18 сая |
| Ажилгүйдлийн түвшин | 50 хувь |
| Ядуурлын түвшин | 82.5 хувь |
| ДНБ-ий хэмжээ | 60 тэрбум ам.доллар |
| ДНБ-ий өсөлт | 24.6 хувь |
| Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ | 2,802 ам.доллар |
Сирийг одоогоос 12 мянган жилийн өмнө буюу неолитийн үеийн эртний соёлын өвүүдийн нэг байсан гэж үздэг. Гэтэл сүүлийн 10 жилд улстөрийн төрийн үймээн, эдийн засгийн эргэлзээтэй байдал тулгарч байгаа аж.

Сири Улсын нийт ажиллах хүчний 17 орчим хувь нь хөдөө аж ахуй, 16 хувь нь үйлдвэрлэлийн салбарт, 67 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг. Гэсэн ч ажилгүйдлийн түвшин 50 хувьд хүч, нэг хүнд ногдох ДНБ багасаж байгаа юм. Мөн үүгээр ч зогсохгүй авлигын хэрэг газар авчээ.

Сири Улсад 10 гаруй жил үргэлжилсэн дайнд 600 мянга гаруй хүнээ алдсан. Харин боломжийн мөнгө, санхүүжилттэй хүмүүс гадаадын орнууд руу дүрвэжээ. Үлдсэн хэд нь өдөр тутамд шахуу буун дуу, дэлбэрэлтийн чимээг сонсож байсан олон хүн сэтгэцийн эмгэг болсон тухай албан бус мэдээ бий.
Эх орныхоо газрын хөрсөн доорх байгалийн баялгаа ашиглаж чадалгүй байсаар дайн болсон юм. Тэгвэл муу нэрээрээ алдартай Сири Улсын иргэний дайн төгсвөл тус улсын эдийн засагч ч мөн адил “хог” дээр гарч, эргэн “хэзээ ч” сэргэхээргүйгээр унтах гэнэ.

| ЕВРОПЫН ХОЛБОО, СИРИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ |
|
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
2026-05-28 16:14:18
ЭМЧ Б.БАЯРМАА: Мөргүүлсэн охин дээр очихдоо “Үхсэн байх вий” гэж айсан ч азаар ухаантай, “Цээж хэсэгт өвдөж байна” гэж хэлэхэд нь баярласан
2026-05-28 16:04:07
Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-05-28 14:16:09
Ц.САНДАГ-ОЧИР: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
2026-05-28 11:58:49
ОБЕГ: 30 м цооногийн нүхэнд гурван настай охин унасан
2026-05-28 11:44:35
Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-05-28 10:17:41
"ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД-2026" ШИМТ ХӨТӨЛБӨРИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2026-05-28 07:00:00
Х.НЯМБААТАРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ, ХУВИЙН ХОТХОНЫГ НЬ БАРЬСАН М.БОЛДСҮХ ЭНЭ ХАВАР НИЙСЛЭЛЭЭС 17.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-05-28 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-05-28 07:00:00
2026-05-28 07:00:00
"ГИТЛЕР" ТУКА БУЮУ НАЙРУУЛАГЧ Б.ГАНБОЛД
2026-05-28 07:00:00
О.ЖАРГАЛСАЙХАН: Орчуулга бол хүний бүтээлийг хайрлах урлаг юм
2026-05-28 07:00:00
Л.БУЯНХИШИГ: Аав минь “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүр шигээ сайхан хүн байсан даа
2026-05-28 07:00:00
“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа
2026-05-27 20:17:49
"ХАВАР ЭРТИЙН СОНЕТ"-ООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-05-27 15:54:08
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш, урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
2026-05-27 15:22:34
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67.3 тэрбум төгрөг хэмнэлээ
2026-05-27 14:58:54
Д.БАТЛУТ: Цэрэг амиа алдсан асуудалд буруутай нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой
2026-05-27 14:30:34
Л.ЭНХ-АМГАЛАН: "Нэг сурагч, нэг компьютер" бодлого хэрэгжүүлнэ
2026-05-27 12:53:13
Хилийн боомтуудын ирэх сард ажиллах хуваарьтай ТАНИЛЦ
2026-05-27 12:17:49
2026-05-27 12:00:00
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянасан
2026-05-27 11:30:07
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-05-27 09:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-05-27 07:00:00
2026-05-27 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-05-27 07:00:00
АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ж.СҮХХУЯГ
2026-05-27 07:00:00
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫГ ХУВЬЧИЛЖ АВСАН “БҮЛЭГЛЭЛ”-ҮҮД
2026-05-27 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Ж.ҮЙЛСТ: Залуус сэтгэл гутралд орсноо мэдэхгүй явсаар хорт зуршилд автдаг
2026-05-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |