Их Британид бүртгэлтэй, Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” компани Оксфордын их сургуультай хамтран коронавирусийн эсрэг вакциныг клиник шатанд туршиж буй. Вакцины туршилтад оролцсон сайн дурын нэг гишүүн олон склероз буюу тархи, нугасны зөөлөн эдийн гэмтэлтэй болсон нь оношлогдсон тухайэнэ сарын эхээр компанийн тайланд дурдсан бол Оксфордын их сургуулийн цахим хуудсанд энэ тухай “Мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрсэн” гэж онцолжээ. Үүний дараа мөн туршилтад оролцсон бас нэгэн хүнээс мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл гарав.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллага, хяналтын алба нэгж энэхүү вакцины туршилтыг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэх зуур туршилтын тунг тариулсан хоёр хүнээс мэдрэлийн гаралтай өвчин оношлогдсон нь тохиолдол уу, эсвэл вакцины сөрөг нөлөө юү гэдэг асуултад хариу эрж байна. Үүний сацуу Йелийн их сургуулийн анагаах ухааны профессор Харлан Крумгольц “АстраЗенека”-гаас гаргасан тайлан болон Оксфордын их сургуулийн мэдээллийг харьцуулсны дүнд мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгааг онцолсон юм.
Тохиолдол уу
“АстраЗенека” вакцины туршилтыг Их Британид үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд АНУ-д удахгүй сэргээнэ гэж компанийн удирдлага мэдэгдэж байна. АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газар энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Юутай ч вакцины туршилтад оролцсон бусад хүнд төстэй шинж тэмдэг илэрсэн, эсэхэд нарийн хяналт тавих шаардлагатайг эмч, судлаачид онцолж байгаа юм. Оксфордын их сургуулийн цахим хуудсанд мэдээлснээр, энэ сарын 12-ны байдлаар тус вакцины туршилтад 18 мянган хүн хамрагдсан бөгөөд ийм далайцтай, олон хүн оролцсон туршилтын явцад зарим нэг оролцогчдоос сөрөг нөлөө илрэх боломжтой гэнэ. Харин аюулгүй байдлын үүднээс тохиолдол бүрийг нарийвчлан судлах ёстой гэж тус сургуулийн мэдээлэлд онцолжээ.
Зөрүүтэй мэдээллүүд
“АстраЗенека”-гийн вакцины туршилтад оролцсон хоёр хүнд мэдрэлийн өвчин илэрсэн тухай мэдээлэл энэ сарын эхээр гарсан. Гэхдээ туршилтад оролцогчдод илгээсэн мэдээлэл бүхий захидалд чухам хэдэн хүнд ийм өвчин илэрснийг тодорхой дурдаагүй. Энэ талаар CNN дээрх байгууллагуудаас тодруулахад ч хариулахаас татгалзсан. Судлаачдын таамаглаж буйгаар, өнгөрсөн долоон сард өвчний шинж тэмдэг илэрсэн байх магадлалтай. Өнгөрсөн долдугаар сард аюулгүй байдлын үүднээс вакцины туршилтыг түр “завсарласан” гэх мэдээлэл ч байна.
Гэтэл өвчтөний биеийн байдал, оношийн талаар энэ сарын 9 хүртэл “таг чиг” байсан нь хачирхалтай. Түүнчлэн туршилтад оролцогчдод илгээсэн захидлын хамгийн эхний хувилбарт туршилтад оролцсон хүнд нугасны үрэвсэл илэрсэн гэж бичсэн байжээ. Энэ мэт зөрүүтэй, тодорхой бус мэдээллийг өгч байсан нь эрдэмтэд, бусад судлаачийн анхаарлыг татаж байна. Вакцин зохион бүтээгчид туршилтад оролцогчдын аюулгүй байдал, хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор зарим нэг дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадахгүй гэсэн тайлбар хийсэн.
“Завсарлага”
Энэ сарын 8-нд “АстраЗенека” компани, Оксфордын их сургууль туршилтад орсон хоёр хүнд “үл мэдэгдэх өвчин” илэрсэн тул туршилтыг дэлхий даяар зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Үүнээс дөрөв хоногийн дараа Их Британид туршилтыг сэргээсэн бөгөөд Эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэлийн хяналтын агентлаг мэдээллийг нягталж шалгасан гэж мэдэгдсэн. Үүний сацуу дээрх хоёр хүнд илэрсэн өвчин коронавирусийн вакцинтай хамааралгүй гэдгийг батлах, тайлбарлахыг судлаачид шаардсаар байна.
Эх сурвалж: CNN, Euronews
| “АстраЗенека”-гийн вакцин асуудалтай юу |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |