Нүүрсний хулгайн хэрэг гэж улстөрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүстэй холбогддог дуулиант хэрэг олонд нь болоод багагүй хугацаа өнгөрч буй. 2022 онд АТГ-аас хамгийн анх нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон долоон хүний нэрийг зарлаж байсан бол сүүлдээ нүүрсний хэрэгт холбогдоогүй хүнгүй болсон. Тодруулбал, нүүрсний сонсголын үеэр хулгайч хулгайчаа барьж өгнө гэдэг шиг л юм болж байлаа. Энэ хэрэгт холбоотой нэлээд хүнийг хуулийн дагуу шийтгэж, ял оноосон. Харин тэр дунд чимээгүйхэн "нуугдаж" үлдсэн эрх мэдэл бүхий хүмүүсийн цөөнгүй хамсаатан байдаг. Тэдний нэг нь тухайн үедээ хамгийн олон машинаар нүүрс зөөдөг гэгдэж байсан ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан байв. Эргэн сануулбал, Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын мөрдөгчид 2022 оны дөрөвдүгээр сард Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр түүний гэрээс 250 мянган ам.доллар олдож байлаа.
Б.Батдаваагийн гэрийг нэгжих болсон шалтгаан нь түүний эхнэр Ц.Амгалан нь Сингапурын хөрөнгө оруулалттай, БНХАУ-ын иргэний хувь эзэмшилтэй, нүүрс тээврийн “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа. Тус компани нь БНХАУ руу 1000 тонн нүүрс хууль бусаар гаргасан хэрэгт гаалийнхантай хамтарч оролцсон байж болзошгүй гэх сэжүүрээр нэгжлэг хийсэн гэсэн үг юм.
ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хувьд тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын томилгоогоор Үндэсний статистикийн хороог даргалах болсон. Б.Батдаваа нь жилдээ 1.5 тэрбум төгрөгийн орлоготой, 1.2 тэрбумын таван орон сууцтай, 3.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай, төрийн албаныхан дотроо “Тэрбумтан” гэх хочтой нөхөр. Харин түүний эхнэр “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн захирал Ц.Амгалангийн аав Т.Цэрэнпүрэв нь Түлш, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрдэс баялаг эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар тус тус ажиллаж байсан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажилласан байсан төрд нөлөөтэй нэгэн.
Тэгвэл ааваараа ч, нөхрөөрөө ч улс төрд нөлөөтэй Ц.Амгалангийн удирддаг, Сингапурын хөрөнгө оруулалттай “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь Монголын нүүрс тээврийн бизнесийг “атгаж” байсан ноцтой баримтыг өмнө нь манай сайт илчилж байсан.
Тодруулбал, “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь Монголд таван охин компани байгуулжээ. Тухайн таван компани бүгд нүүрс тээвэрлэдэг байв. 2022 онд гэхэд тухайн таван компани нийт 551 автомашинаар нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан байдаг.

Тодруулбал, “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн охин компаниуд болох:
“Эко глобал ложистик” ХХК- 292 автомашин
“Дэлгэрэх цагаан овоо” ХХК- 34 автомашин
“Алтан нууц” ХХК- 80 автомашин
Шанхын цэц” ХХК- 81 автомашин
“Цэций гуа” ХХК- 60 автомашин
Харин толгой компани буюу “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн нэр дээр дөрвөн автомашинаар нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай тус тус гэрээ байгуулж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ингэхээр нийт 551 автомашин болж байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн нүүрсийг хамгийн олон автомашинаар тээвэрлэж байгаа компани нь “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК болж таарч байна. Нүүрсний хулгайн гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж байхад тус хэргийг 40 гаруй мөрдөгч ажиллаж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл "Эрдэнэс таван толгой" ХК-ийн нүүрсийг хамгийн олон машинаар зөөж байсан ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хэрэг хаана замхарсан бэ.
| ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАНГИЙН 551 АВТОМАШИНААР НҮҮРС ЗӨӨСӨН ХЭРЭГ ХААНА ЗАМХАРСАН БЭ |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |