ГЕГ-ын дарга Б.Асралт “Би хүрз нүүрс ч аваагүй” хэмээн хэллээ. Тиймээ, энэ бол үнэн. Учир нь Б.Асралтад хувьдаа завших, нүүрс хулгайгаар давуулах ямар нэг уул уурхайн компани байхгүй. Гэвч тэр албан тушаал, эрх мэдлээ ашиглан хэдэн мянган машин нүүрс хилээр гарахад гарын үсэг зурж, тамга дарсан байх магадлалтай нэгэн. Тухайлбал, ГЕГ-т “дархлагдсан”, “Сү.Батболдын” гэх тодоос тод, томоос том хаягтай явж ирсэн Б.Асралт, ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн дарга Д.Зоригоо болон Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга Л.Ганбаяр тэргүүтэй Гаалийн удирдлагууд 1.9 сая тонн нүүрсний хулгайн хэрэгт “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй хамтарсан байж болзошгүй аж. Нэг үгээр бол тэд “Нүүрсчдийн бүлэглэл” таван жилийн хугацаанд улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргаж байхад тэд огт мэдээгүй, эсвэл зүгээр хараад сууж байсан байж огт таарахгүй юм.
хамаг хариуцлагыг нь хүлээх Б.Асралт суудалдаа үлдэж чадсан нь Сү.Батболд түүний арыг хамгаалж буй хэрэг
Сү.Батболдын эхнэрийн дүү болох Б.Асралт нь 2017 онд 1.2 тэрбум төгрөгийн хэрэгт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож байв. Мөн 2017 оны зургаадугаар сарын 30-ны А/162-р тушаалаар нэр бүхий дөрвөн компанид давуу байдал бий болгох зорилгоор, сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгожээ. Энэхүү хэргээ олон нийтийн сүлжээгээр хүлээн зөвшөөрч 2017 оны аравдугаар сарын 3-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгож байв. Гэвч нэр бүхий компаниуд 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж, улсыг хохироосон хохирол өнөөдрийг хүртэл нам жим дарагдаж ирлээ. Үүнээс гадна 2019 онд гаалийн 34 ажилтан авлига авсан нь тогтоогдсон. Тухайлбал, Замын-Үүдийн Гаалийнхны “мафийн сүлжээг” илрүүлж, хэсэг хүмүүст хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж байлаа. Гэвч хамаг хариуцлагыг нь хүлээх Б.Асралт суудалдаа үлдэж чадсан нь Сү.Батболд түүний арыг хамгаалж буй хэрэг. Нэг үгээр бол Сү.Батболд хүчтэй байгаа цагт Б.Асралт ГЕГ-ын даргын зөөлөн суудалдаа сууж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, авлига авч хилээр хууль бус бараа, тээвэр гаргахад цааргалаад байхгүй гэсэн үг. Тэгэхээр 1.9 сая тонн нүүрсийг хууль бусаар гарсан хэргийн ард жирийн нэг гаалийн ажилтан байх боломжгүй. Тиймээс хууль хяналтын байгууллага нүүрсний хулгайн хэргээр нэр холбогдуулан шалгах ажлаа ГЕГ-ын дарга Б.Асралтаас эхэлсэн нь дээр болов уу.
маш нарийн зохион байгуулалттай “сүлжээний” гэмт хэрэг болох нь батлагдаж байгаа аж.
Хууль хяналтынхан дээрх 1.9 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хууль бусаар хил давуулсан хэргийг шалгах явцад төрийн түшээд, эрх баригч намын нэр бүхий хүмүүс, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд, татвар хураамжаас зугтах гэсэн төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд, ГЕГ болон Гашуунсухайт дахь гаалийн газрынхан гээд асар олон хүн оролцсон, маш нарийн зохион байгуулалттай “сүлжээний” гэмт хэрэг болох нь батлагдаж байгаа аж.
ГЕГ-ын дарга Б.Асралт нь ямар нэг авлига, албан тушаал, эрх мэдлээ хэтийдүүлсэн хэрэгт нэр холбогддог ч хариуцлага хүлээж байсан удаагүй. Тиймээс хүн бүхний нүд, чихээ бүлтэлзүүлэн анхаарал хандуулж буй 1.9 сая тонн нүүрсний хулгайн хэргээс чимээгүйхэн мултраад үлдчих юм биш биз.
| ГЕГ-ын дарга Б.Асралт хүрз битгий хэл хэдэн мянган машин нүүрстэй холбоотой |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |