Монголчуудын хувьд зун бол хамгийн хүсэн хүлээдэг улирал. Улс даяар амарч, наадмаа тэмдэглэж, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт байгалийн сайхныг мэдрэн аялах нь бидний бичигдээгүй уламжлал мэт. Гэвч зарим тохиолдолд энэ зугаалга эмгэнэлт явдлаар өндөрлөж, хайртай дотны хүмүүсээ хөрсөн цогцсоор нь авч буцаж байгаа нь сэтгэл сэртхийлгэм үнэн юм. Монголын мода гурав хоног гэгчээр “Ослын улмаас тэдэн хүн нас барж, гэмтжээ” гэх мэдээнд бид дасах шахжээ. Гэхдээ энэ бол дасаад өнгөрөх асуудал биш. Энэ бол анхаарч, хариуцлага хүлээх ёстой бодит байдал.
Гол мөрөн, нуурын эрэг дагуу амрах, хоноглох, сэлж тоглох нь зун цагийн хэвшил мэт болсон. Гэвч хүйтэн урсгал хэнийг ч өршөөдөггүй. Жил бүр олон арван хүн живж амиа алдсаар байна. Тэдний дийлэнх нь хүүхэд, залуучууд бөгөөд аврах хантаазгүй байх, хараа хяналтгүй орхих, архидан согтуурсан үедээ ус руу орох зэрэг нийтлэг шалтгаанууд давтагдсаар. Хамтдаа тоглож байгаад хайртай нэгнийхээ амьгүй болсон хүйтэн цогцсыг нь харамсал дүүрэн ачиж явдаг билээ.

2024 оны долдугаар сарын 14-ний 17:30 цагийн орчим. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын гуравдугаар багийн Шар нохойт гэдэг газарт Ногоон нуурын эрэг дээр хоёр гэр бүлийн зургаан хүн амарч байв. Тус газарт хүмүүс хэр барагтаа очдоггүй, хүний хөлөөс зайдуу, хад асга ихтэй гэнэ. Гэтэл Улаанхус сумын харьяат дээрх иргэд аялж яваад замаасаа хазайн, яагаад ч юм тэнд амрахаар болжээ. Ачаа хөсгөө янзлан, хоол унд болцгоов. Хэдий их үдийн тэсгэл алдам халуун нар шатаах шахам төөнөх нь багассан ч нохой гаслам халуун хэвээр.
Энэ үед иргэн Б “Халууцаад байна, сэрүүцээдэхье” хэмээн нуурын ус руу оржээ. Хэсэг сэлж байснаа гэнэт хөл алдан живж, хоёр гар нь нэг ил гарч, нэг далд орсоор арай чамай “Авраарай” гэх шиг болж. Үүнийг харсан ах нь дүүгээ аврахаар ус руу үсрэв. Араас нь эхнэр нь, бас өөр гэр бүлийн хоёр хүн үг хэлгүй, тохирсон мэт нуур руу залууг аврахаар үсрэн орсон ч хэн нь ч амьд мэнд гарч ирсэнгүй. Ийн хоёр гэр бүлийн таван хүн нэг дор насан эцэслэсэн харуусам хэрэг гарсан юм.
Амьд үлдсэн цорын ганц хүн болсон явдлыг нүдээр харж, айж сандран мэгдсээр тус өдрийн 17:55 цагт онцгой байдлын албанд дуудлага өгсөн бөгөөд алба хаагчид 200 км орчим бартаа ихтэй замыг туулан 22:50 цагт ирж, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар мөн өдрийн 22:55 цагт иргэн А /43 настай, эмэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А /36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А /21 настай, эрэгтэй/, 14:25 цагт иргэн А /43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж гарган, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нуурын усанд живсэн нэгийгээ аврах гэж ороод тавуулаа эндсэн харамсалтай үйл явдал болсон юм.
Сүүлийн таван жилийн дунджийг харьцуулахад, наадмын амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амиа алддаг харамсалтай тоон үзүүлэлт гарчээ. Усанд живсний улмаас дэлхийн хэмжээнд зургаан минут тутамд нэг, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81,720 хүн амиа алдаж байна. Харин манайд жилд дунджаар 104 хүн амиа алдаж байгаа үзүүлэлт гарсан. Гуравхан сая хүн амтай улсад энэ бол том тоо.
ОБЕГ-аас хар цэг гэж нэрлэдэг буюу осол их гардаг гол мөрөн, нууруудад анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий постер, самбаруудыг байршуулахаас гадна завьт эргүүлийнхэн голын эргээр явж, хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгдөг. Гэтэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд алба хаагчдын шаардлагыг биелүүлдэггүй, эсвэл биелүүлж байгаа дүр эсгээд, яваад өнгөрөхөөр нь гол руу орж, амиа алдсан тохиолдол ч гарчээ.
Сүүлийн үед иргэдийн дунд яригдаад буй “запас амь” хэмээх үг газар аваад буй. Зам дээр жолооч нар хэт хурдтай өөдөөс урсгал сөрөх, уулзвар дээр дохихгүй гэнэт шахаж орж ирэх, шөнө оройн цагаар урд гэрлээ буулгахгүй явах зэрэг дүрмийн зөрчил одоог болтол хийсээр байна. Мөн зорьсон газраа хурдан хүрэхийн тулд нүд нь анилдаж, харах орчин хязгаарлагдаж байхад түр буудаллаж, нүдээ амраадаггүй. Холын замд гарахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй. Жолооны хүрд атгахдаа зөвхөн өөрийн бус өрөөлийнн амийг ч гэсэн атгаж байгаа гэдгээ одоог хүтэл ухамсарладаггүй жолооч олон гэдгийг иргэд шүүмжилсээр байгаа ч олон хүн болж л байдаг гэх хандлагаар хандсаар.
.jpeg)
Өнгөрсөн оны энэ үе буюу долдугаар сард осол гэмтлийн 20 921 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс баяр наадмын энэ үед осол гэмтэл хамгийн өндөр бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд нийт 528 хүн нас барсны 141 нь нийслэлд, 387 нь орон нутагт бүртгэгджээ.
Хэзээ бид "амралт" гэдэг үгийн жинхэнэ утгыг ойлгох вэ? Зугаалах гэж явсан хүн эмгэнэл тээж буцсаар байх уу? Амралт бол зөвхөн байгалийн сайханд очих төдий биш. Энэ бол хариуцлага, ухамсар, бэлтгэл юм. Жолооч замын дүрмээ сахиж, гэр бүл усны аюулгүй байдлыг хангаж, архи дарснаас татгалзаж чадвал л жинхэнэ утгаараа амарна. Монголчууд бид баяр, амралтаа зүгээр нэг тэмдэглэдэг биш, сэтгэл амар тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ үүний тулд эхлээд хариуцлагатай байх шаардлагатай байна.
| ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЗУГААЛАХ ГЭЖ ЯВАХДАА ХӨРСӨН ЦОГЦСЫГ АВААД БУЦНА ГЭЖ САНАСАНГҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |