• Өнөөдөр 2025-11-05

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ

2025-11-05,   154

           Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим газрын даргыг томилжээ. Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан аж. Эргэн сануулахад, түүний өмнө ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгосон зэрэг асуудлуудаар өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188