
-Азийн өсвөр үе, залуучуудын “Бахрейн-2025” наадмаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Азийн залуучуудын наадмын -70 кг-ын жинд хэдэн тойрог барилдсан хийв?
-Бахрейн Улсын Манама хотод болсон Азийн залуучуудын спортын “Бахрейн-2025” гуравдугаар наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн нийт дөрвөн тойрог барилдах байсан. Би суглаагаар нэгдүгээр тойргийн барилдаан гоц мөргөн, хийлж ялалт авсан.

Хоёрдугаар тойргийн барилдаанд Тайландын тамирчинг цэвэр ялсан. Хагас шигшээ барилдаанд Казахстаны тамирчинд хожигдсон байгаа. Тэгээд түүний дараа хүрэл медалийн төлөөх барилдаанд Иран Улсын тамирчинг ялж Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
-Казахстаны тамирчин их бяртай юм шиг санагдсан. Хамгийн хүчтэй, амаргүй өрсөлдөгч яах арагүй Казахстаны охин байсан даа.

–Казахстаны тамирчинд ямар алдаа гаргаж хожигдсон бэ?
-Казахстаны тамирчинд барьц болон тактикийн алдаанаас болж хожигдсон. Би үндсэн шилний барьц авах гэж байгаад барьцаа гүйцэд авч чадалгүй, дутуу атгаад алдсан. Тэр миний ард гар үнэлгээ авч хожсон.

-Азийн наадмаас өмнө, олон улс, тив, дэлхийн тэмцээн өрсөлдөж байсан уу?
-Азийн өсвөр үе, залуучуудын наадмаас өмнө олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцож үзээгүй. Миний оролцсон анхны гадаадын тэмцээн байсан.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Хадбаатарын Буянжаргал гэдэг. Би одоо 15 настай. Манайх ам бүл гурвуулаа. Ээж, ахын хамт амьдардаг.
.jpg)
–Аль аймаг, хотод төрж өссөн хүүхэд вэ?
-Би уг нь Улаанбаатар хотод төрсөн. Намайг тавдугаар ангид орох жил манайх Өвөрхангай аймаг руу нүүсэн юм.
-Тэгэхээр бага нас нь Улаанбаатар хотод өнгөрсөн юм уу?
-Тийм ээ, миний бага нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Ерөнхий боловсролын тавдугаар ангиас хойш Өвөрхангай аймагт амьдарч байгаа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?
-Би бага байх үедээ их хөдөлгөөнтэй охин байв. Цэцэрлэгийнхээ гимнастикийн дугуйланд явдаг байсан болохоор үсэрч, гүйж, харайсан хүүхэд байсан шүү.

–Жүдо бөхөөр анх хичээллэх үед аав, ээж нь хэр дуртай байсан бэ?
-Намайг анх жүдо бөхийн секцэнд оруулах гэхэд нь тийм дуртай байгаагүй. Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж өгч байлаа. Ээж “Миний охин хичээгээд, зүтгээд үз, чи чадна” гэсэн. Тэгээд л анх жүдогийн секцэнд явж эхэлсэн юм.
-Одоо хаана, ямар сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Одоо би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн аравдугаар ангид сурдаг.
-Жүдо бөхийн анхны багш нь хэн бэ?
-Миний жүдо бөхийн анхны багшийг Б.Очир гэдэг.
-Жүдо бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Жүдо бөхөөс өмнө хичээллэж байсан спорт гэвэл гимнастик л байна. Надад гимнастикаар хүртсэн олон медаль бий.
– Одоо бэлтгэл, сургуулилалтаа хаана, ямар клубийн хэн багшийн удирдлага дор хийдэг вэ?
-Өвөрхангай аймгийн “Хангай” жүдо бөхийн клубийн Б.Очир багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх жүдо бөхөөр арван настай байх үедээ хичээллэж эхэлсэн. Одоо тав дахь жилдээ хичээллэж байна.
-Жүдо бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Жүдо бөхөөр миний үзүүлсэн хамгийн том амжилт гэвэл сая Бахрейн Улсын Манама хотод болж өнгөрсөн залуучуудын Азийн наадмын хүрэл медаль байна. Өсвөр үеийн улсын аваргын гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай.
–Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж үзсэн. Гэхдээ медаль хүртэж байгаагүй.
–Эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б. Ням-Эрдэнэ, Д.Есүй, У.Анужин гээд хүчтэй өрсөлдөгч олон бий. Тэдэнтай барилдаж байв уу?
-Би насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орохдоо тэдэнтэй таарч барилдаагүй.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал аль болох сайн унтаж, амарч, сэргэлт авахыг хичээдэг.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Одоо миний ойрын зорилго гэвэл залуучуудын олимпын наадамд сайн барилдах л байна.
| Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |