• Өнөөдөр 2025-11-04

“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ

2025-11-04,   877

         Төрийн өмчит эрчим хүчний компаниудыг толгойлдог “Эрчист Монгол” ТӨХК гэж бий. “Эрчист Монгол” ТӨХК нь сар бүр эрүү өвдөг нь нийлсэн эрчим хүчний станцуудаасаа татаас авч, тэр мөнгөөр нь гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, түүний удирдлага доорх  дарга голдуу 50 гаруй хүн цалинжих байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Тоног төхөөрөмжүүд нь хуучирчихсан, төсөв нь тувт хасахтай гардаг, тэртээ тэргүй дампуурлын ирмэгт ирчихсэн эрчим хүчний салбарын компаниудыг нэмж холгож, хумслахаас хэтрэхгүй байгаа “Эрчист Монгол” ТӨХК-ийг татан буулга гэх шүүмжлэл ч сүүлийн үед гарах болсон. Арга ч үгүй. Багш, эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй баларч байхад баахан дарга нэмж тэжээх нь хаа, хаанаа хүнд л байна. 
 
Хамгийн ноцтой нь, төрийн өмчит 44 компанийг эгнээндээ нэгтсэн “Эрчист Монгол” ТӨХК нь бодит байдал дээр “Хас”-ын гэх хочит Ч.Ганхуягийн хувийн компани мэт болчихжээ.  Өөрөөр бол, эрчим хүчний салбарын хэдэн компаниуд маань төсвөөсөө илүүчлэн байж “Эрчист Монгол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, газрын захирал сэтэртэй, “Хас”-ын Ч.Ганхуягийн угшилтай хэдэн хүнийг л тэжээж, тэтгээд байгаа болж таарч байна. 
 
Тодруулбал, 
 
Нэгдүгээрт, “Эрчист Монгол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өөрөө “Хас”-ын Ч.Ганхуягийн үүсгэн байгуулсан “Хас банк”-ны Ерөнхий захирал, толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан найз нь. Түүх сөхвөл, “Эрчист Монгол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, “Хас”-ын Ч.Ганхуяг хоёр 1991-1992 онд Хөрөнгийн биржид хамт ажиллаж асан намтартай. Улмаар 1992 онд Ч.Ганхуяг нь ганзаганд явж, Г.Амартүвшин нь Бельги руу сурахаар явж, зам салсан. Хожим нь, 2006 онд Ч.Ганхуяг Г.Амартүвшин хоёр АНУ-д таарч, улмаар Ч.Ганхуяг Г.Амартүвшинд “Хас банк”-нд ажиллах санал тавьсан. Тэр саналынх нь дагуу 2010 онд Г.Амартүвшин Нидерландаас нэг мөр нүүж ирж, Хас банкны орлогч захирал болсон. Түүнээс хойш буюу 2011-2019 онд найман жил Г.Амартүвшин Хасбанкны Ерөнхий захирал, толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан түүхтэй. Товчхондоо, Ч.Ганхуяг, Г.Амартүвшин хоёр тэртээ 1991 онд Хөрөнгийн биржээр, хожим 2010 онд “Хас банк”-аар холбогдож, өдий хүртэл 30 гаруй жил найзалж яваа. Яах вэ, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Г.Амартүвшинг Нидерландын иргэншилтэйг Ч.Ганхуяг  нь сошиалд дэлгэж, түр хугацаанд түр тар хийснийг дурдахгүй өнгөрч болохгүй байх.  
 
Харин өдгөө Ч.Ганхуяг, Г.Амартүвшин гэх хоёр найз эргэн нэгдчихээд, ашиг сонирхол “Эрчист Монгол” ТӨХХК дээр нийлчихээд байгаа бололтой юм. 
 
Хоёрдугаарт, “Эрчист Монгол” ТӨХХК-ийн Хөрөнгийн удирдлага, бизнес хөгжлийн газрын захирал Ж.Мөнхсайхан 2001 оноос хойш Ч.Ганхуягийн шууд удирдлага доор “Хас банк”-ны хэлтсийн даргаар ажилласан. Улмаар 2020 оноос тушаал дэвшиж “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн харьяа “Тэнгэр даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2023 оноос “Хас банк”-ны Бизнес хөгжил хариуцсан захирлаар 2025 он хүртэл ажилласан нэгэн. Товчхондоо, Ж.Мөнхсайхан гэгч нь Ч.Ганхуягийн “бойжуулсан” хөвгүүдийн нэг. 
Гуравдугаарт, “Эрчист Монгол” ТӨХК-ийн Захиргаа, үйл ажиллагааны газрын захирал Б.Анхбаатар “Хас”-ын Ч.Ганхуягийн 30 хувийг нь эзэмшдэг  “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2025 он хүртэл ажиллаж байсан цэрэг нь. Нэмээд, Б.Анхбаатар нь Ховдынх, харин Ч.Ганхуяг Ховдод ашиг сонирхолтой. Жишээ нь, Ч.Ганхуяг 2022 онд Ховдын малчдад өвс, тэжээл тарааж, хариуд нь Их нууруудын хотгорт ашигт малтмалын лиценз авахаар санаархсан гэх хэл аманд орж байлаа. Төрсөн дүү Ч.Гантулгыгаа Ховд дахь Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төсвийн удирдагчаар томилуулж байсан. 
Дөрөвдүгээрт, “Эрчист монгол” ТӨХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Халтарын Цэрэннадмид нь Ч.Ганхуягийн “Ард кредит ББСБ” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор 2025 он хүртэл ажиллаж байсан. 
Нэгтгэвэл, төрийн өмчит эрчим хүчний компаниудыг толгойлж байгаа “Эрчист Монгол” ТӨХК-ийн удирдлагын баг нь “Хас”-ын Ч.Ганхуягийн “цэрэг”-үүдээс бүрдэж, түүний хувийн компани мэт болчихсон байна. 
 
 
 

“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 11:16:50
    зочин: тэжээх гэж зовж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 11:16:48
    зочин: тэжээх гэж зовж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 09:29:29
    ИРГЭН: НЭГ ХУЛГАЙЧ ЯМАР НЭГ АЖИЛД ТОМИЛОГДОХОД ДАГААД АХ ДҮҮ, АМРАГ САДАН, ЦҮНХ БАРИГЧ, ХАМ ХЭРЭГТЭН ГЭЭД БААХАН ХУЛГАЙЧ ИРДЭГ НЬ МОНГОЛЫН БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АКСИОМ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 09:27:19
    Инженер: Татан буулгамаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 08:57:29
    МУУ ГӨЛӨГ: БАЛЯАР НОВШНУУД АА, ЦЭГЦЛЭЭЧ ЭЭ? ЮУН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ХАСЫН АМАРТҮВШИНГИЙН ХУВИЙН КОМПАНИД БАНКАНД МӨНГӨ ХИЙЖ БАЙДАГ БИЛЭЭ? МОДОНШАТАР АА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 08:24:41
    Зочин: SEXSEER VANXANDI80955877BOOB XXI BOOW DOLOON VANAGN SEKSDEX UILCHLNE
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188