Ховд аймгийн Булган сумын малчин Ц.Урандэлгэрийн эхнэр М.Туяа, дүү М.Галбадрах нарыг малын бэлчээрт явахад нь галзуу чоно дайрчээ. Тэдэн рүү дайрсан чоныг М.Туяа буугаар цохиж, хөнөөж дүүгийнхээ амийг аварчээ. Энэ талаар Булган сумын малчин М.Туяатай ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан өвөлжиж байна. Манайх Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин айл. Намайг М.Туяа, нөхрийг маань Ц.Урандэлгэр гэдэг. Насаараа л мал маллаж амьдарч байгаа хоёр.
-Малынхаа бэлчээрт явахад нь чоно тань руу дайрсан гэсэн. Энэ талаар та ярихгүй юу?
-Нөхөр маань сумын төвд эмнэлэгт хэвтэж байсан юм. Нэгдүгээр сарын 13-ны үдээс хойш би малаа хотлуулахаар явсан. Хонь руугаа дөхөж явтал гэнэтхэн морь үргээд, сонин дугараад эхэлсэн. Чоно явж байгаа харсан юм шиг байна лээ. Төд удалгүй чоно гарч ирээд над руу дайрсан. Би ч мориныхоо амыг эргүүлж, буцаад хар хурдаараа давхисан юм. Намайг жаахан хөөж байгаад мал ойрхон байсан учраас чоно мал руу орсон. Тэгээд би эргэж очоод, хашхирч, мод, чулуу шидэж байгаад хонио ялгаж гэр рүүгээ туусан. Бидний ар талд өнөөх чоно нэг ямаа идээд хоцорсон. Би ч ганцаараа айсан учраас айх, гайхах зэрэгцээд эргэж харах ч сөхөөгүй хонь, ямаагаа туугаад гэрийнхээ гадаа очсон.
-Дараагийн өдөр нь дахиад чонотой таарсан юм уу?
.jpg)
М.ТУЯАГИЙН ХӨНӨӨСӨН ЧОНО. ХОВД АЙМАГ БУЛГАН СУМ БАЙТАГ БАГ. 2022.01.14
-Гэртээ хариад дүү рүүгээ чоно дайрсан тухай хэлж, гэртээ дуудсан. Дүү ч удалгүй давхиад хүрээд ирсэн. Маргааш нь бид хоёр чоно байсан газар руу өнөөх ямаагаа идсэн байна уу, үгүй юу харахаар явсан. Тэгээд тэр хэсэгт очоод, “Энд нэг ямаа идээд үлдсэн. Ямаагаа идээгүй байна” гээд ярьж байсан чинь л чоно чулууны цаанаас гараад ирсэн. Ямаагаа ч идээгүй байсан байна лээ.
-Чоныг хөнөөж, дүүгийнхээ амийг хэрхэн аварсан тухайгаа яриад өгөөч?
-Өнөөх чоно чинь дүүгийн унаж явсан морины хоншоор руу улан галзуу дайрсан. Хоншоороос нь зуурчихаад тавихгүй бөөн юм болсон. Морь ч харайгаад, үргээд байхад л хоншоороос нь зуураад байгаа юм. Тэгээд тэгж байгаад дүү мориноос унасан. Дүүг унахад нь чоно дайрч, ноцолдсон. Дүү минь хөнгөн шингэн, чадалтай учраас чонын багалзуураас нь хоёр гараараа бариад босоод ирсэн. Тэгээд би мориноосоо бушуухан буугаад бууны бөгсөөр чоныг цохисон юм. Хэд ч цохисон юм бүү мэд, ямар ч нэг мэдэхэд л чоно үхчихсэн байсан.
-Та хугацаа алдсан бол дүү тань балрах байжээ. Юу гэж бодогдож байв?
-Ингээд араатны гарт дүүгээ алдчих юм байж л гэж бодоод уйлж өгсөн. Тэгээд хар хурдаараа гүйж очоод, бууг нь шүүрч аваад бөгсөөр нь цохисон. Энэ үйл явдал 20 минутын турш үргэлжилсэн байх аа. Маш урт хугацаа шиг санагдаж, хар дарсан зүүд шиг л байлаа. “Ямарч байсан энэ муу араатныг цааш нь харуулна” гэж бодоод чонотой адилхан улаан галзуу дайрсан байх. Хүн сандарч, айхаараа юуг л бол юуг хийдэг юм билээ. Муу дүү минь ирээгүй байсан бол ч би чонын хоол болсон байх. Ямар ч байсан эсэн мэнд, эрүүл саруул байгаадаа л баярлаж сууна. Энэ олон жил мал маллаж амьдрахад ийм зүйл үздэг л юм байна.
-Таны болон дүүгийн тань биеийн байдал зүгээр үү?
-Би зүгээрээ. Сэтгэл санаа жаахан тавгүй сумын төвд хоёр, гурав хонохоор ирээд байна. Ганцаараа байгаа болохоор шөнө, орой эвгүй юм аа. Дүү маань орноосоо унахдаа хоёр хавиргаа хугалсан. Нүүрийг нь чоно самардаж, улаан эрээн болгосон. Бусдаар ч бид хоёр давгүй байна аа. Мал эмнэлгийн газраас үхсэн чононд шинжилгээ хийхэд галзуурсан байна гэж гарсан байна лээ. Гэхдээ бид хоёр хазуулаагүй болохоор зүгээрээ.
-Өнгөрсөн намраас хойш зэрлэг ан амьтад идэш тэжээлийн дутагдалд орсноос болж, айлын хоттой болон бэлчээрт яваа мал руу дайрах нь элбэг болсон. Өмнө нь танай хотонд чоно орж ирж байв уу?
-Манайх руу болон саахалт айлуудын хотонд чоно дайрч, орж ирж байсан тохиолдол ойрын хэдэн жил гараагүй. Ойр хавьд олон айл байдаг ч тэр өдөр зөвхөн манайх руу л чоно дайрсан юм билээ. Идэш тэжээлийн дутагдалд орсон, эцэнхий чоно байсан. Тийм болохоор л бид амархан дарж авсан байх. Тэрнээс залуу, азарган, цатгалан чоно байсан бол манай гэр бүл идүүлж, балрах байсан. Өлсгөлөн чоно учраас л айлын бэлчээрт малаар эргэлдэж, явсан биз. Дүү маань бас адуу, малтай ноцолддог, бага зэргийн бяртай болохоор амархан босоод ирлээ. Хүүхдүүдээ ганц нэгээр нь малд явуулмааргүй болжээ. Айдастай л болж дээ.

М.ГАЛБАДРАХЫН УНАЖ ЯВСАН МОРЬ
| М.ТУЯА: “ДҮҮГЭЭ АРААТНЫ ХООЛ БОЛГОЧИХЛОО” ГЭЖ АЙХДАА БУУГААРАА ЧОНЫН ТОЛГОЙГ ЦОХИЖ ӨГСӨН |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |