Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь агаарын хөлгийн түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр OpenAirline компанийн SkyBreathe – Түлш хэмнэлтийн хөтөлбөр-т нэгдэн орлоо.
Байгаль орчинд ээлтэй нислэгийн платформоор тэргүүлэгч SkyBreathe-г Air France, easyJet, DHL, Norwegian, IndiGo, flydubai, Atlas Air зэрэг дэлхийн 60 гаруй агаарын тээврийн компаниуд түлшний зардал болон нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор ашигладаг.
Уг системийн тухай товчхон танилцуулбал: Хиймэл оюун ухаан, програм хангамжийн ухаалаг технологи массын өгөгдлийн алгоритм бүхий Sky breathe систем нь агаарын хөлгийн компьютер болон бусад мэдээллийн мянга мянган өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түлш хэмнэх боломжуудыг гаргаж ирдэг технологийн систем юм. Тус систем нь агаарын тээвэрлэгч компанийн Нисгэгч, инженер, агаарын хөлгийн диспатчер, мэдээлэл технологийн ажилтнууд болон санхүүгийн шинжээчдийн тусламжтайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Эдгээр хэрэглэгчид нь түлшний зарцуулалтыг 5% хүртэл бууруулж, мэдэгдэхүйц хэмжээний санхүүгийн хэмнэлтийг бий болгох тусгайлсан зааварчилгаа, зөвлөмжүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм.
Нисгэх багийнхан “My fuel coach” апп-ыг ашигласнаар нислэгийн өмнө болон дараа хувь хүн бүр өөрийн оруулж буй хувь нэмэр, хэмнэлтийг тоон болон график үзүүлэлтээр хэмжих боломжийг ба ингэснээр нисгэгч бүр дэлгэрэнгүй мэдээллээр хангагдаж, нислэгийн үед түлшний зарцуулалтыг бууруулах, нүүрсхүчлийн хийг хязгаарлахад чиглэсэн шийдвэрүүдийг бодитоор гаргахад дөхөм болох юм.
МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгч, В767-300 агаарын хөлгийн дарга Б.Гантулга энэхүү хамтын ажиллагааны талаар хэлэхдээ:

Sky breathe болон My Fuel Coach системүүд нь бидний нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон түлшний хэмнэлтийн арга техникийг боловсронгуй болгохын сацуу санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээний хэмнэлт гаргана гэдэгт бид итгэлтэй байна. Мөн МИАТ ТӨХК нь ИАТА-ийн гишүүн байгууллагын хувьд агаарын тээврийн салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах дэлхий нийтийн зорилгод хувь нэмэрээ оруулж байгаад туйлын баяртай байна”
OpenAirlines компанийн Гүйцэтгэх захирал ноён Александр Фирэй хэлсэн үгэндээ:
(1).jpg)
“Манай Sky breathe хэрэглэгчийн сүлжээнд МИАТ компани нэгдэн орсонд баяртай байна. Ингэснээр тус компанийн хувьд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, түлшний зарцуулалтын бодлогыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм” хэмээн дурдав.
Энэхүү хамтын ажиллагаа нь бидний олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ агаарын тээврийн салбарт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр технологийн иноваци бүхий шийдлийг улам ихээр ашиглах болсныг дахин батлан харуулж байна.
Харин OpenAirlines компани нь Тулуз, Хонг конг, Монтреал, Миами хотуудад салбартай нарийн мэргэжлийн математикч, аэронавигацийн инженер, датабааз өгөгдлийн шинжээч, нисгэгч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, агаарын хөлгийн үзүүлэлтийн инженер гэх мэт хүчирхэг мэргэжилтнүүдээс бүрдсэн, ногоон технологийг дэмжигч Франц улсад төвтэй агаарын тээвэрлэгчдийн тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгод нь дэмжлэг үзүүлэх дижитал технологийн хөгжүүлэлтээр мэргэшсэн байгууллага юм. Тус байгууллага нь технологийн тусламжтайгаар агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгаралыг хэмжих, багасгах боломжуудыг бүрдүүлж байгаа ба одоогийн байдлаар 60 гаруй агаарын тээвэрлэгчдийг эгнээндээ нэгтгээд байна.
| МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ |
|
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |