ХХБ нээлттэй хувьцаат компани болж байгаатай холбогдуулан БНСУ-ын БиСи Карт түүний хамаарал бүхий компанийн удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирж банкны удирдлагуудад баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Бидний дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн бирж” гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн БиСи Карткомпанийн зүгээс хэрэгжүүлэх төлбөрийн системийн шинэчлэлд Монгол Улс дахь голлох хамтрагчаар ХХБ ажиллахаар тохиролцов. Ийнхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэж төлбөрийн системийн шинэчлэлийн ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо.

БиСи Карт компани нь 42 сая хэрэглэгчтэй, 3 сая мерчантыг өөртөө элсүүлсэн БНСУ-ыг төлөөлөх хамгийн том картын компаниудын нэг юм. Түүнчлэн харьяа банкнуудын сүлжээг ашиглан 83,000 ширхэг АТМ тус компанийн картыг хүлээн авдаг байна.
Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдаа дэмжин ажилласаар ирсэн. Цаашид БиСи Карт компанитай хамтран илүү өргөн боломжийг харилцагчдадаа хүргэхээр ажиллаж байна.

Хөгжилд Хамтдаа
| ХХБ-ны IPO-д БНСУ-ын томоохон компаниудын удирдлагууд баяр хүргэлээ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |