"Дэлхийн хуримтлалын өдөр-2022" анх удаагаа сумын төв дээр зохион байгууллагдлаа. Тус аян Төв аймгийн Өндөр ширээт сумын Соёлын төвд “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар зохион байгуулагдан нээлтэнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, Монголын банкны холбоо мөн Төрийн банк, Хаан банкны төлөөллүүд оролцож, хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залууст хандан Дэлхийн хуримтлалын өдрийн тухай болон мөнгөн хуримтлалын ач холбогдол, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.
Монгол улс 2012 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсролыг олгож хуримтлал хэрхэн үүсгэх талаар түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн. Төрийн банк “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аянд нэгдэж сумын төвийн хүрэлцэн ирсэн хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох мэдээ мэдээлэл өгч хүүхдийн хадгаламж, сурагчийн карт зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж, хуримтлал нээлгэсэн хүүхэд бүрт сугалаа явуулж 10 хүүхдэд сурагчийн карт 30 мянган төгрөгийн эрхийн бичиг гардууллаа.
| “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2022” аян анх удаагаа сумын төвийн харилцагчдадаа хүрч үйлчиллээ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |