Хөрөнгийн зах зээлийн салбар болон банк, санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээж Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт, “Цан цохих” ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо. Ингэснээр Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу арилжааны банкуудаас Төрийн банк анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа юм.
Төрийн банк энэ удаад олон нийтэд 5 хувиа санал болгож, нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд нэгж хувьцааны үнэ 590 төгрөг юм байна. “Цан цохих” ёслолд Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Төрийн банкны ТУЗ-н дарга бөгөөд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Төрийн банкны үндсэн андеррайтераар ажиллаж буй “Өлзий энд Ко капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлсэн үгэндээ,
“Банкны салбарт хийгдэж байгаа реформыг Төрийн банк эхлүүлж байгаад баяртай байна.Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, олон нийтийнх болох эхлэлээ тавьлаа. 2009 онд Төрийн банкийг, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулж байв. Тэгвэл өнөөдөр Монгол орон даяар 500 орчим салбар, 4000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчтай болж активийн хэмжээ маань анх байгуулагдсан цагаасаа хойш 28 дахин өсч 3,9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болоод байна. Харин ашгийн хувьд 69.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Мөн манай банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2022 оны хагас жилийн байдлаар 15.6 хувьд хүрсэн нь системийн нөлөө бүхий банкуудаа тэргүүлж байна. Цаашид бид Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх стартеги зорилтыг хэрэгжүүлж, харилцагчид болоод хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр өгөөж өгөхийн төлөө хичээн ажиллах болно.Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэдгийг мөн онцлон хэлье. Төрийн банкны араас нээлттэй хувьцаат компани болох төрийн өмчийн компаниуд болон хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих банкууддаа амжилт хүсье. Та бүхнийг Төрийн банкандаа хөрөнгө оруулж хамтдаа баялаг бүтээхийг уриалж байна” гэв.
Монголын хөрөнгийн биржид Цан цохих ёслол болсноор Төрийн банк ард түмний банк болох эхлэлээ ийнхүү тавьж байгаа юм. Тус банкны хувьцааг иргэд маш их сонирхож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Төрийн банкны хувьцааг сонирхож байгаа иргэд www.ibank.mn хаягаар хандан Гялсбанкныхаа эрхээр захиалах боломжтой юм. Мөн Төрийн банкны үндсэн андеррайтер болох “Өлзий энд Ко капитал”, туслах “Гүүдсек Үнэт цаасны компани” болон хүссэн брокерын компанидаа хандан хувьцаа захиалах боломжтой юм байна. Харин хэрэгтэй мэдээллээ ipo.statebank.mn хаяг болон 77661881 дугаараас лавлах боломжтой.
Төрийн банкны хувьцааны арилжаа есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх ажээ.
| Төрийн банкны хувьцааны захиалга эхэллээ |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |