Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд болох Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк нь 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болох ёстой. Энэ хүрээнд Төрийн банк, Хаан банк, Голомт банк нь нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авахаар Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгөөд байсан юм.
Монгол орон даяар 500 орчим салбар, 4,000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчидтай Төрийн банкны хувьд 2021 оны жилийн эцсийн байдлаар 3.7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар актив хөрөнгө нь 3.9 их наяд төгрөг хүрч, цэвэр ашиг нь 69.8 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм. 2022 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.6 хувьд хүрснээр системийн банкуудаа өгөөжийн түвшнээрээ тэргүүлжээ.
AQR буюу Активын чанарын үнэлгээгээр хамгийн сайн үнэлгээг авч чадсан Төрийн банкны хувьд энэ сарын 24-нд Улаанбаатар зочид буудлын Эвент холлд Роуд шоу буюу хувьцаааны танилцуулгаа хийхээр төлөвлөжээ. Улаанбаатар зочид буудалд 11:00 цагаас эхлэх нээлттэй арга хэмжээнд Төрийн банкны хувьцааг авч банкны эзэн болох хүсэлтэй хэн бүхэн оролцож захиалга өгөх боломжтой юм байна.
Төрийн банк ард түмний банк болох эхлэлээ ийнхүү тавьж байгаа бөгөөд тус банкны хувьцааг иргэд маш их сонирхож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.
Төрийн банкны нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагааны Үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бол туслах андеррайтераар “Гүүдсек ҮЦК” ХХК ажиллаж байгаа юм.
| ТӨРИЙН БАНК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА |
|
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
Н.Сэлэнгэ дахин дэлхийн цомын аварга боллоо
2026-02-28 16:47:42
ЭМЯ-НЫ ТНБД Д.ОЧИРБАТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР, ГЛОБАЛЬ САНГ ТОНОЖ ДУУСЛАА, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2026-02-28 15:00:00
Турин хотод Занабазарын “Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-02-28 14:04:28
Дэлхийн аварга Этэри Липартелиани медальгүй хоцорлоо
2026-02-28 13:03:01
Таеквондо-гийн “Хаадын зарлиг” клубийн нэрэмжит тэмцээн эхэллээ
2026-02-28 12:38:54
М.Намуун, Э.Номуундарь, Х.Билгүүнсайхан нар мөнгөн медалийн төлөө тулаан хийнэ
2026-02-28 12:26:08
Н.АЛТАНХУЯГИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭС ЦАГААТГАСАН ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН НЬ Х.БАТТУЛГЫН ЗАРЛИГААР ТОМИЛОГДСОН УВСЫН ШҮҮГЧ БАЙЖЭЭ
2026-02-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |