Голомт банк намрын улирлыг угтан ээлжит буцаан олголттой, картын урамшууллаа зарлаж байна. Та https://www.bananamall.mn/ вэбсайтаас онлайн худалдан авалт хийж, Голомт банкны бүх төрлийн Дебит, Кредит болон SocialPay аппликэйшний Виртуал карт ашиглан төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо.
Bananamall.mn-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь 2022.08.15-09.05-ны хооронд 21 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ нь 300,000₮ байх юм. Буцаан олголт худалдан авалт хийснээс 1 хоногийн дараа таны дансанд орох болно.
![]()
Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:
· Нэг харилцагчид олгох урамшуулалын дээд дүн 300,000₮ /Карт бүрээс 300,000 төгрөг авах боломжгүй./
· Интернэт банк, Смарт банк болон данс хооронд төлсөн худалдан авалтад урамшуулал үйлчлэхгүй. Зөвхөн тухайн вэбсайт дээрх Голомт банкны төлбөрийн хуудсыг сонгон картын мэдээллээ оруулах эсвэл SocialPay аппликэйшнээс картаа сонгон төлбөр төлөх шаардлагатай.
Харилцагч та урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаар болон Bananamall.mn-ийн лавлах 7777-4080 утсаар тус тус холбогдож авах боломжтой.
| Картын харилцагчдад зориулсан намрын анхны урамшуулал эхэллээ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |